Д.Нямхүү: Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийгдсэн шинэ коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг зарлаж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Монгол Улсад өнөөдөр коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
Шинжилгээний хариунууд:
- Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 57 хүний шинжилгээ хийсэн. Эдгээрээс коронавирус илрээгүй.
- Сэлбэд халуурч, тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. Хоёр хүн гэдэгт ойрын хавьтлын хүнийг шинжилгээнд хамруулсан.
- Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Шинжилгээнд хамрагдсан хүмүүс:
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 10,
- Тандалтын зорилгоор цуглуулсан 20 сорьцод коронавирус илрээгүй.
Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтод коронавирусийн сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна" гэв.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
