ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН
Тувагаас ирсэн есөн сурагчийн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдваргүй гарчээ
iKon.MN
Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан юм.
Тэднийг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна.
Гэрэл зургийг mpa.mn
Ингэхэд есөн сурагчийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
ВИДЕО:
https://www.facebook.com/iKonNews/videos/285747502586522/
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
