Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авлаа

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг татан авах ажиллагааг Увс аймгийн Боршоо боомтын шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн албан хаагчдын хяналт, шалгалтын дор зохион байгуулжээ.

Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хилийн 0245- р ангийн албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, сурагчдаас асуумжийн хуудас бөглүүлэн, биеийн халууныг хэмжиж, ачаа тээшинд ариутгал хийж нэвтрүүллээ.

Сурагчдаас халуурсан шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байлаа. Сурагчдыг Батлан хамгаалах яамны төв эмнэлэгээс ирсэн эмч , итгэмжлэгдсэн төлөөлөгч, жолооч нараас бүрдсэн баг хүлээн авч 2020 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 12:00 цагийн үед тусгай үүргийн автобусаар тээвэрлэж Улаанбаатар хот руу хөдөлсөн байна. 

Сурагчдыг Улаанбаатар хотод коронавирусийн шинжилгээнд хамруулан тусгаарлах юм.

 

 

Эх сурвалж: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газар