Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Чингэлтэй дүүрэгт зохион байгуулж буй үзүүлэх сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.05.07/

https://www.facebook.com/iKonNews/videos/285747502586522/

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "COVID-19 халдвар тууштай буурахгүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сараас хойш өдөрт дунджаар 80,000 хүн халдвар авч байна.

Манай улсын хувьд халдварын 41 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаад улдсаас зөөвөрлөгдөн ирсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаа.

Сүүлийн 24 цагийн хугацаанд гадаадын есөн орноос манай улсын 30 иргэн утсаар холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан. Мөн Чингэлтэй дүүрэгт сургуулилт зохион байгуулж байгаатай холбоотой мэдээлэл авах дуудлагууд ирж байгаа.

Сургуулилалт Төв шуудан - Баруун дөрвөн зам - Гэсэрийн уулзвар - Эх нялхас-Баянхошууны хөтөл - Халзангийн даваа - Сэлбэ гол дагуу Япон цогцолбор -7 буудал - 32-ын тойрог - Баянбүрдийн уулзвар - "Хүрд" компанийн уулзвар хэсгүүдийг хамарч  хөдөлгөөнийг хязгаарлаад байна.

Үзүүлэх сургуулилалтын удирдагчаар ЭМ-ийн сайд ажиллаж байна. Сургуулилалтын үеэрх сургалтууд цахимаар явж байгаагаараа онцлог" гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.