ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН
Ё.Баатарбилэг: 12 дугаар ангийн сурагчдад тавдугаар сарын 11-нээс эхлэн нэг сарын хугацаатай танхимын давтлага өгнө
iKon.MN
mpa.mn
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс гаргасан саналын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тавдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар 12 дугаар ангийн суралцагчдад давтлага өгөх боломжийг зөвшөөрлөө.
ЭЕШ-д бэлтгэх давтлагыг ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдын эцэг, эхийн хүсэлтийн дагуу, зөвхөн сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны тавдугаар сарын 11-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулах юм.
Халдваргүйтгэлийн чанд горим сахиж давтлага явуулна
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Давтлагыг хэрхэн зохион байгуулах заавар, чиглэлийг БСШУСЯ-аас хүргүүлнэ. Эцэг эхчүүдийн санал, хүүхдүүдийн хүсэлт, сайн дурын үндсэн дээр энэ ажил явна, ариутгал халдваргүйтгэлийн чанд горим сахиж давтлага явуулна” гэлээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

