Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Гадаадад байгаа монголчуудад зориулсан "Шуурхай 119" аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:/2020.05.06/

https://www.facebook.com/iKonNews/videos/2407895446167969/

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад COVID-19 халдварын гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 41 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 13 нь эдгэрч, эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагийн дотор манай улсад нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Үүнд тандалт судалгааг хийж байна.

Одоогоор нийт 1,042 хүн ажиглалтад байгаа бөгөөд өчигдөр 12 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн.

Ажиглалтын байранд нийт 135 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, холбогдох байгууллагын ажилчид тусламж үйлчилгээ үзүүлж буй.

Мөн Төмөр замын эмнэлгийн 10 их эмч, 3,777 зорчигчоос асуумж судалгаа авч, тандалт судалгаа хийжээ.

Гадаадад байгаа монголчуудаас, Турк улсаас хоёр, БНСУ-аас нэг, АНУ-аас нэг хүн холбогдож зөвлөгөө авсан

Өчигдөр 119 дугаарын утсанд нийт 139 дуудлага ирсэн байна. Гадаадад байгаа монголчуудаас, Турк улсаас хоёр, БНСУ-аас нэг, АНУ-аас нэг хүн холбогдож зөвлөгөө авсан байна.

Бид 119 дугаарын утсаа бид гадаадад байгаа монголчууддаа зориулан "Shuurkhai 119" гэсэн аппликэйшнийг өчигдрөөс хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Энэхүү аппликэйшнээр манай иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүй холбогдож, зөвлөгөө авах боломжтой. CallPro компани энэхүү аппликэйшнийг нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж өгч байгааг хэлэхэд таатай байна.

Өндөр нууцлалын зэрэгтэй учраас гадаадад байгаа иргэд маань нарийн мэргэжлийн эмч нараас үүгээр дамжуулж зөвлөгөө авах боломж нээлттэй болж буй" гэв.

Мөн тэрбээр "Өнөөдрөөс эхэлж байгаа дадлага сургуулийн үеэр гэнэтийн дохио дуугарах, цагдаагийн хамгаалалтад авах зэрэг арга хэмжээ явагдана.

Энэ үед иргэд халдвар гарлаа гэж цочирдохгүй байхыг хүсье.

Энэ бол бидний бэлэн байдлаа хангаж буй үзүүлэх сургууль юм гэдгийг сануулж байна” гэдгийг онцлов.

Shuurkhai 119 App татах холбоос

Android : https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai
iOS: https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.