Өчигдөр COVID 19-тэй тэмцэх ажлыг дэмжих зорилгоор Билл, Мелинда Гейтсийн сан, Дэлхийн банк, Глобал сан зэрэг байгууллагаас үүсгэсэн санаачилгыг дэмжиж Европын холбооноос хандив амлах виртуал уулзалтыг зохион байгуулсан байна. Энэ уулзалтыг Франц, Герман, Их Британи, Саудын Араб, Норвеги зэрэг улс дэмжиж зохион байгуулжээ.
Уг виртуал бага хуралд оролцсон 30 гаруй улс нийлээд нийт 8 тэрбум гаруй ам.долларын санхүүжилтыг олгохоор амлалт авжээ.
Дээрх санхүүжилтийг амласны дагуу бий болгосон тохиолдолд COVID-19 халдварын эсрэг эм, вакцин гаргах судлалгааг хөгжүүлэхэд зарцуулах юм байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!