Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Стейниц Монголын Шатрын Академи: “Хаа хүрэхээ мэддэг хүний гарт ирээдүй оршино”

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 5 сарын 4
Сурталчилгаа
Зураг зураг

“Хаа хүрэхээ мэддэг хүний гарт ирээдүй оршино

Шатрын өрөг гэдэг цэвэр зөв ирээдүйн төлөөх тулаан байдаг. Хөлөг дээрх дүрсүүд нь ирээдүйд хаана хүрч, очиж, байршихаа мэдэж тэр зүгрүүгээ тэмүүлэх салаа зам бүрийг нарийн тооцоолж, төлөвлөж тархиндаа боловсруулдаг учиртай. Ийнхүү явсаар хүссэн буудалдаа очиж суусан ч дараагаар нь дахиад л илүү сайн буудал, илүү том мөрөөдөл цаана нь харагдаж тэр зорилгынхоо зүг дахин хөлгийн жолоо залдаг. Амьдралыг яг ингэж л шатартай адилтгадаг. Хүмүүс бид ирээдүйд хаана хүрхээ мөрөөдөн суралцаж, хөдөлмөрлөж, төлөвлөж тэр зүгрүү бүх бартаа, асуудлын шийдлийг тооцоолон, олж зүтгэдэг. Гэхдээ амьдралын цаг хугацааны мөчлөг бүрд зорилго, тэмүүлэл улам том, улам зөв чигрүү өөрчлөгддөг учраас дахин дараагийн бодын буудлыг хайх буюу зорилгоо тодорхойлон дахин илүү том алхмаа эхэлдэг. Энэхүү ирээдүйгээ олж таних, түүнд хүрэх төлөвлөгөө, удирдах чадвар, асуудлыг шийдвэрлэх логик, олон хувилбар дундаас ирээдүйд тулгуурласан шийдвэр гаргалт зэрэг ухаан, ухагдахуун, аргуудыг Стейниц Монголын Шатрын Академи таны хүүхдэд суулгаж өгөхийн төлөө эрхэм зорилго болгон ажилладаг. Тиймдээ ч манай байгууллагын уриа “Шатрын Ухааныг Ирээдүйд” юм.

Тэртээ 2015 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуульд оюутнуудад зориулсан “Цэцэн Бэрс” сонирхлын клубийг үүсгэн байгуулж элсэлтээ авч байхдаа анкет бөглүүлдэг байлаа. Тэрхүү анкетын хамгийн эхний асуулт “Шатар гэж юу вэ” байсан. Үүнд нийт шатар сонирхсон оюутнуудын 80% нь “Энэ бол оюуны спорт” “Энэ бол оюуны спорт” гэж л хариулсан. Энэ л үед шатрын мэргэжлийн залуусаа цуглуулан шатрын талаарх дэлгэрэнгүй цогц ойлголтыг Монголчууддаа таниулахыг хүсэж, бид бүхний нэгдэл Стейниц Монголын Шатрын Академи нэрээр 2019 оны 9-р сард нээгдсэн юм. Анх нээхдээ Шатрын 3 багц, 9 сарын 108 хичээлийн агуулгатай сургалтын хөтөлбөрийг боловсруулж олон нийтэд хүргэсэн юм. Өдгөө 8 сарийн хугацаанд нийт 3 салбарын хүрээнд, 9 ажилчинтай, 30-аад мэргэжлийн тамирчинтай /5 дэд мастер/, 200-аад анхан шатны суралцагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Ингэхдээ бид бүхэн дэлхийн нийтэд тархаад буй цар тахал өвчний үед Дэлхийн даяар тархан суурьшсан бүх Монголчууддаа зориулан 108 хичээлээ видео хэлбэрт шилжүүлэн Монголын хамгийн анхны цахим шатрын сургалтыг нэвтрүүлэн 1-р элсэлтээ 4-р сарын 27-нд аван үйл ажиллагаагаа явуулж байна.

Чадварлаг баг, хамт олны төлөөллөөс товч танилцуулбал:

  • Г.Мөнхбаяр – Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга, Дэлхийн шатрын холбооны мастер
  • Э.Энхнар – Үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал, ТУЗ-ийн гишүүн, Олон улсын мастер
  • Д.Энхсайхан – Маркетинг хариуцсан захирал, ТУЗ-ийн гишүүн
  • Г.Сугар – Салбар 2 хариуцсан захирал, ТУЗ-ийн гишүүн, Монгол улсын шатрын дэд мастер, МУ-ын шатрын шүүгч
  • Г.Энхбаяр – Салбар 3 хариуцсан захирал, ТУЗ-ийн гишүүн, Монгол улсын шатрын дэд мастер
 

Сургалтын агуулга:

Манай сургалт нь 4-өөс дээш насныханд зориулагдсан ба шатрын үүсэл хөгжлөөс эхлэн бүхий л нарийн чанд арга ухаан болох шатрын тактик, стратеги, гараа, дунд үе, төгсгөл, дэлхийн аваргуудын танилцуулга хичээл гэх мэт шатрын мэдлэгийг системтэй, цогц болгож мөн эдгээрийг авснаар манай академийн салбар 1-т /мэргэжлийн хөтөлбөр/ ирэх үүд хаалга нээгдэж өгдгөөрөө хамгийн том давуу талтай юм.

Цахим Сургалтын үйл явц:

  1. 7 хоногт 3 удаа ВИДЕО ХИЧЭЭЛИЙГ байршуулж өгнө.
  2. Хичээлтэй холбоотой хөнгөн хэлбэрийн ГЭРИЙН ДААЛГАВАР өгнө.

/Үүнд академийн 7 багштай холбогдож цаг хугацаа алдахгүй шалгуулаад явах юм. Бид хичээл өгөөд орхих биш 24/7 үргэлж холбоотой байх болно/

  1. 1 сардаа 2 удаа Бямба гаригт цахим сургалтын хүүхдүүд дундаа ЦАХИМ ШАТРЫН ТЭМЦЭЭН зохион байгуулна.

/Үүнд багш нар тухайн тэмцээнийг ШУУД ДАМЖУУЛАН хүргэнэ. Хүүхдийн тоглолтын алдаа оноог хэлж, зөв тоглолтын арга барилыг шууд “live stream” хийн зөвлөнө/

  1. 1 сардаа 2 удаа Ням гаригт багш нарын ЗӨВЛӨГӨӨ LIVE хийнэ.

/Үүнд эцэг эхүүд чөлөөтэй асуулт асуун багш нар хариулдаг юм/

Жич: Тэнхимийн хүрээнд 7 хоногтоо 3 удаа 3 цагаар /тэнхимийн цаг/ ордог ба, гэрийн даалгавар, цахим тэмцээн, зөвлөгөө live бүгд багтсан болно.

Цахим Сургалтын Онцлог, давуу талууд:

  1. Тухайн видео хичээлийг сургалт эхэлснээс 3 САРЫН ДАРАА УСТГАГДАХ ба энэ цаг хугацаанд мартсан, санасан, ойлгоогүй зүйлээ дахин давтан үзэх боломжийг олгож байгаа юм.
  2. Хамгийн гайхалтай нь уг цахим хичээлийг авснаар гэр бүлийн ах дүү, аав ээж, өвөө эмээ зэрэг нь үзэх боломжтой ба ГЭР БҮЛЭЭРЭЭ ШАТРЫН ЗӨВ МЭДЛЭГТЭЙ БОЛНО.

Эхлэх хугацаа:

2020 оны 5-р сарын 11-нд

Бүртгэл: 

Та ЭНД ДАРЖ НЭВТРЭН амжиж бүртгүүлээрэй.

Бидэнтэй холбогдох: 

Байршил: Мөнгөн завьяа автобусны буудлын арын "Denver office” барилгын 303 тоот

Холбогдох утас: +976 95934271

Цахим хаяг:

Facebook: https://www.facebook.com/steinitz.mongolian.chess.academy/

Instagram: https://www.instagram.com/steinitzchessacademy/

Youtube: https://www.youtube.com/channel/UCBCjlLbsnDWlQR3Pbk_Qz5A

Instagram: https://www.instagram.com/gi.munkhbayar/


Бид бүхний цахим сургалтын танилцуулгыг хүлээж авна уу:


 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.