Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадад байгаа иргэд Монголд банкны дансгүй бол эх орондоо ирсэн үедээ ч 1,072 хувьцааны ногдол ашгаа авч болно"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гадаадад амьдардаг иргэд 1,072 хувьцааны дансаа хэрхэн нээлгэх талаар  “1,072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогтоос тодрууллаа.

- 1,072 хувьцааны ногдол ашиг маргаашаас иргэдийн дансанд орно гэсэн үг үү?

- Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ.

Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд тавдугаар сарын 4-нд Е-баримт аппликэйшн руу нь хүсэлт явуулаад, ногдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн.

- Гадаадад байгаа иргэдийн ногдол ашгийг ар гэрийнхэн нь авах боломжтой юу?

- Гадаадад байгаа иргэн онлайнаар данс нээлгэх боломжтой. Та брокер компаниудаас сонгон тухайн компанийнхаа сайтаар хандан, данс нээлгэх боломжтой. Данс нээлгэсэн брокер компанидаа Монголд ашиглагдаж байгаа банкны дансаа өгнө. Хэрэв Монголд ашиглагддаг данс байхгүй бол та Монголд ирсэн үедээ авч болно.

Хэрвээ Монголд арилжааны банканд ямар нэгэн дансгүй бол байгаа бол SocialPay үйлчилгээгээр данс нээлгэх боломжтой. /ҮЦК-ийн жагсаалтыг ЭНДээс харна уу/

 - Нас барсан иргэний хувьцааг хэрхэн өвлөж авах вэ. Үр хүүхдүүд нь одооноос бичиг баримтаа бүрдүүлэх шаардлагатай юу?

- Нас барсан иргэний хувьцааг үр хүүхэд, гэр бүлийнхэн нь гээд эрх бүхий хүмүүс өвлөж авах эрхтэй. Гэхдээ өвлөж авах эрх нь “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын хөрөнгийн бирж дээр нээлттэй болсон тохиолдолд өвлөх эрх үүснэ. Тэр болтол тухайн иргэний ногдол ашиг хуримтлагдаад байж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний хувьцааг хэзээ өвлүүлэн авна тэр үедээ ногдол ашиг авах боломжтой.

Хувьцааг өвлөж авахдаа Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж, холбогдох материалуудыг бүрдүүлнэ. Үүнд, нас барсны гэрчилгээ, нотариатаар баталгаажуулсан өвлөх эрхийн хуулбар гэх мэтчилэн бичиг баримтыг бүрдүүлж хувьцаа болон ногдол ашгийг өвлөх боломжтой.

-  Заавал данс нээлгэж байж, ногдол ашгаа авах уу?

- Хэзээ данс нээлгэнэ тэр болтол ногдол ашиг хадгалагдан, хуримтлагдаж байна. Мөн хувьцааны дансыг цаашид ямар ч тохиолдолд нээнэ. 

-  Хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй хүүхдүүдийн ногдол ашгийг шууд хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэх юм уу?

- Хүүхдийн мөнгө авдаг дансаар хувьцааны ногдол ашиг авах хүсэлтээ илгээсэн хүмүүсийнх л орно. Хүсэлтээ тухайн брокер, дилерийн компанидаа гаргана. Учир нь зарим хүний хувьд хүүхдийн мөнгөний дансаар биш, өөр дансаар авах хүсэлтэй байдаг.