Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

2019 онд бэлчээр болон өвслөг ургамалтай 7 сая га талбайд хохирол учирчээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал” 2016-2019 оны танилцуулгаас байгаль орчны мэдээллүүдийг хүргэж байна.

Газарт учруулсан хохирлын тайлангийн 2019 оны дүнгээр нийт нутаг дэвсгэрийн 7.4 сая га буюу 4.7 хувьд нь хохирол учирсан нь 2016 оноос 363.6 мянган га буюу 5.2 хувиар өссөн байна.

Хохирол учирсан нийт талбайд

  • бэлчээр ба бусад өвслөг ургамалт газар 7.0 сая га буюу 95.2 хувь,
  • ойн сан бүхий газар 209.3 мянган га буюу 2.8 хувь,
  • тариалангийн газар 106.2 мянган га буюу 1.4 хувь,
  • хот тосгон, бусад суурин газарт 21.5 мянган га буюу 0.3 хувь,
  • ухагдаж эвдэрсэн газар 18.3 мянган га буюу 0.2 хувь,
  • үлдсэн газрыг усан сан бүхий газар тус тус эзэлж байна.
 

2019 онд өмнөх оноосоо 0.4 хэмээр дулаан байжээ

Улсын хэмжээнд зөвхөн өдрийн гэрэлтэй цагт ажиглалт хийдэг 181 харуул байдаг. Эдгээр харуулаас авсан ажиглалтын мэдээгээр жилийн дундаж агаарын температур 2019 онд 1.6 хэм байсан нь өмнөх оноос 0.4 хэмээр дулаан, 2017 оноос 1.1 хэмээр хүйтэн, 2016 онтой адил байсан байна.

 

Агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ буурчээ

Улаанбаатар хотын агаар дахь бохирдуулагч бодисын жилийн дундаж агууламжийг бохирдуулагч бодисын төрлөөр авч үзвэл, 2019 онд 2016 оноос хүхэрлэг хийн агууламж 0.003 мг/м3 -ээр, азотын давхар ислийн агууламж 0.003 мг/м3 -ээр, 10 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 0.012 мг/м3 -ээр, 2.5 микроноос бага хэмжээтэй тоосны агууламж 0.019 мг/м3 –ээр буурсан байна.

 
 

 

 

Эх сурвалж: ҮСХ