Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдүүдэд 1,072 хувьцааны данс нээлгэх шаардлагагүй боллоо

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцаа эзэмшиж буй хүүхдүүдэд хувьцааны данс нээлгэх шаардлагагүй болжээ. Учир нь хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон байна. 

Энэ талаар “1,072” мэдээллийн төвөөс тодруулахад “Үнэт цаасны данс нээлгэж амжаагүй хүүхдүүдийн ногдол ашгийг Хүүхдийн мөнгөний данс руу нь шилжүүлэхээр болсон. Харин данс нээлгэсэн хүүхдүүдийнх тухайн хувьцааны данстай нь холбосон банкны данс руу орно” гэлээ. 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1,072 хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн хүүхдүүд эзэмшиж байгаа. Энэ хугацаанд хамаарч буй, хувьцааны болон Хүүхдийн мөнгөний дансгүй бол дараа нь данс нээлгээд хувьцааны ногдол ашгаа хэзээ ч авах боломжтой гэдгийг тус мэдээллийн төвөөс тодруулж байна.