Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Цагаан шоколад хүний биед муу юу?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 23
Сурталчилгаа

Сүүлийн үед хүн бүр хар шоколадны талаарх хүний биед хэрэгтэй давуу талуудыг мэддэг болжээ. Сайн чанарын хар шоколадыг хэрхэн ялгах тухай ч суралцсан. Харин энэ удаа хүмүүсийн төдийлөн мэддэггүй, ташаа ойлголттой байдаг цагаан шоколадны тухай хүргэхээр мэдээлэл бэлтгэлээ.

1. Цагаан шоколадыг хэрхэн хийдэг вэ?

Шоколадыг какаоны бүрэн боловсорсон боргоцойгоос гарган авдаг бөгөөд 1 боргоцой нь ананас шиг хэмжээтэй, 50-60 ширхэг какаоны үрийг дотроо агуулсан байдаг. Какаоны үрийг цэвэрлээд, 7 хоног орчим наранд хатааж, бидний мэдэх жижиг какаоны үр бий болдог байна.  

 

Гаргаж авсан какаоны үрээс ясыг нь салгаад, чөмөгнөөс нь какаоны нунтаг, какаоны тос хоёрыг салгаж авдаг. Цэвэр какаоны тосыг сайн чанарын гоо сайхны бүтээгдэхүүнүүд найрлагадаа оруулдаг бөгөөд хүний биед хамгийн хурдан шингэдэг тос гэдгээрээ алдартайгаас гадна хөгшрөлтийн эсрэг хамгийн өргөн хэрэглэгддэг түүхий эд ажээ. Цагаан шоколад бол цэвэр какаоны тосон дээр сүүний нунтаг, элсэн чихэр нэмсэн шоколадны хэлбэр бөгөөд илүү тослог, өег байдаг байна.

2. Тэгвэл хар шоколадыг хэрхэн гаргаж авдаг вэ?

Хар шоколад нь цэвэр какаоны тосон дээр какаоны нунтаг нэмсэн шоколадны хэлбэр юм. Какаоны агууламжийг тухайн бүтээгдэхүүний хэдэн хувьд нь какаоны нунтаг нэмж байгаагаар нь тооцож, гаргадаг байна. 85%-аас дээш какаоны агууламжтай шоколад нь какаоны тосны агууламж бага байдгаас илүү гашуун, аргуун байдаг байна. Ази хүмүүсийн биеийн онцлог нь 70%-ийн какаоны агууламжтай шоколад идэхэд илүү тохиромжтой байдаг тул та хэт гашуун биш, шингэц сайтай, цэвэр какаоны тос агуулсан шоколадыг сонгон хэрэглээрэй.

 

3. Цагаан шоколадны ашиг тус

Хар шоколадтай харьцуулахад цагаан шоколадны ашиг тус арай цөөн хэдий ч хүний биед нэн тустай какаоны цэвэр тосыг агуулсан байдаг тул хэд хэдэн давуу талтай. Сануулж хэлэхэд, та шоколад сонгохдоо найрлагад нь какаоны тос, какаоны нунтаг (Cocoa butter, Cocoa mass) заавал орсон байгаа эсэхийг хянаарай.

Хэрэв какаоны тосны оронд Palm Kernel Oil эсвэл Coconut Oil орсон байвал уг шоколад нь транс тос агуулсан байх магадлалтай гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн зарим шоколадны орц найрлагад какаоны тос, palm kernel oil аль аль нь орсон гэж байдаг. Энэ нь зарим шоколаданд palm kernel oil-ийг чимэглэлд зориулан ашигласан байх магадлалтай тул хамгийн гол нь какаоны тос байгаа эсэхийг харж байгаарай. Цагаан шоколадны ач тус:

 
  • Цэвэр какаоны тос агуулсан учир, түргэн шингэдэг, хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг дэмждэг байна.
  • Дархлаа дэмждэг: Цагаан эсийн хөдөлгөөний уян хатан байдлыг сайжруулж, улмаар артерийн бөөгнөрлийг бууруулахад тусалдаг. Цагаан шоколаданд агуулагдах хэрэгтэй бактери нь сепсис үүссэн тохиолдолд муу бактериудтай тэмцэхэд тусалдаг.
  • Холестерины хэмжээг бууруулдаг : Цагаан шоколадыг зохистой хэмжээгээр хэрэглэснээр таны өөх тосыг зохицуулж, улмаар сөрөг холестерины төвшинг бууруулах боломжтой юм. Холестерины хэмжээг бууруулах  Цагаан шоколадыг зохих хэмжээгээр хэрэглэснээр таны өөх тосыг зохицуулж, улмаар муу холестерины төвшинг бууруулах боломжтой юм. Таны зүрхний үйл ажиллагааг дэмжин, зүрхний титэм судасны өвчнөөр өвчлөх болзошгүй эрсдэлийг бууруулдаг.
  • Элэгний эрүүл мэндийг сайжруулах : Судалгаанаас үзэхэд цагаан шоколад нь таны цусны урсгалыг нэмэгдүүлэх замаар элэгний эрүүл мэндийг сайжруулах үйлчилгээтэй. Энэ нь гэмтсэн эдийг нөхөн сэргээх үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
  • Цусан дахь сахарын хэмжээг дээшлүүлэх : Цагаан шоколаданд элсэн чихэр агуулагдах нь гипогликеми, цусны урсгал дахь глюкозын дутагдалд нэрвэгдсэн хүмүүст ашигтай байдаг.

Монголд цэвэр цагаан шоколадыг зардаг газар цөөхөн байдаг бөгөөд цагаан шоколад нь өөрөө түргэн хайлдаг, эмзэг бүтээгдэхүүн билээ. Тиймээс цэвэр какаоны тос агуулсан цагаан шоколадыг бүтээгдэхүүнүүддээ ашигладаг Godiva Mongolia-р зочлоод үзээрэй ? Тэд саяхан дархлаа дэмжих, жирэмсэн эхчүүдэд тустай цагаан шоколад, чацарганатай шэйк гаргасан байна лээ шүү ?

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.