Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Төрбилэг: Замын цагдаагийн гүүрэн гарцын "U-turn" замыг барих ажил тодорхойгүй хугацаагаар хойшилсон

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүр, Баянзүрхийн гүүр болон Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын замыг барьж байгаа юм.

Үүнээс Сонсголын гүүр, Яармагийн гүүр ашиглалтад орсноос энэ онд гурван төсөл үргэлжлэн хэрэгжинэ.

Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра "Замын цагдаагийн гүүрийн барилгын ажил үргэлжлэхэд бэлтгэлийг хангаж байна. Налайхын 20.9 км замын өнгө хучилтыг ажлыг хийнэ. Энэ хугацаанд зам хаах, түр замаар явуулах мэтээр замын хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар төлөвлөсөн.

 

Ингэснээр Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайхын авто зам энэ жилдээ багтан ашиглалтад орж дуусах юм. Түүнчлэн Налайхад Барилгын материалын үйлдвэр, технологийн парк руу 4 км хүнд даацын замыг барьж дууссан" гэв. 

"Хорио цээрийн хугацаа дуусаж, тухайн компанийн ажилчид ирэхээр ажил үргэлжлэн явагдах болно"

Харин Замын цагдаагийн гүүрэн гарцыг үргэлжлүүлэх барьж эхлэх хугацааны талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Д.Төрбилэг "Замын цагдаагийн гүүрэн гарцын "U-turn" рампын зорчих хэсэг эвдэрсэн тухай гомдол ихээр ирж байгаа. Энэ бол үндсэн гүүрийн хөдөлгөөний нээхтэй холбоотойгоор түр хийсэн зам. Зураг төслийн дагуу бүрэн хийгдэх болно. 

Замын цагдаагийн гүүрэн гарцыг гүйцэтгэгч нь БНХАУ-ын компани. Одоогоор гадаадын ажиллах хүчин орж ирэх боломжгүй байгаагаас уг гүүрэн гарцын ажлын эхлэх хугацаа нь тодорхойгүйгээр хойшилсон. Хорио цээрийн хугацаа дуусаж, тухайн компанийн ажилчид ирэхээр ажил үргэлжлэн явагдах болно" гэв.