Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Индра: Нийслэлд 52.8 км авто зам шинээр барина

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2020 онд Нийслэл хотод хийгдэх зам барилга, зам засвартай холбоотой төсөл арга хэмжээнүүдийн талаар мэдээлж байна.

Шууд үзэх:
https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2684342798334451/

Хурлын эхэнд НАЗМХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра 2020 онд хийгдэх төсөл арга хэмжээг танилцуулав. Тэрбээр "Энэ онд

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30
  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9
  • Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83
  • Орон нутгийн хөгжлийн сангаар 36
  • Хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 3 төсөл арга хэмжээ хэрэгжинэ" хэмээв.

Тодруулбал, нийслэл хотод

  • 52.8 км авто зам шинээр барьж
  • 17.5 км замыг өргөтгөн шинэчилж, 
  • 178.6 метр урт гүүр засварын ажил
  • Нүхэн гарц дөрвийг хийхээр төлөвлөжээ.
 

Нийслэлийн Авто замын хөгжлийн хөгжлийн газрын дарга Б.Индра "Хотын гол болон туслах замын засварын ажил эхэлсэн бөгөөд нийтдээ 65 мянган м.кв талбайд нөхөөс хийх бол заадас засварлах ажлыг 110,000 метр замд хийхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замыг 175 байршилд хийж, авто замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулахаар олон улсын стандартад нийцсэн 4,111 тэмдэг, тэмдэглэгээг хийнэ. 

Сургууль орчимд осол гарах нь түгээмэл байдаг тул хамгийн их осол гардаг цэгүүдийг эрэмбэлэн хурд сааруулагч, сургууль, цэцэрлэгийн орчимд аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авна" гэлээ.

Түүнчлэн гэр хороололд амьдарч буй иргэдээс нийтийн тээврийн зогсоолыг шинээр байгуулах өргөдөл, саналыг эрэмбэлэн, нэн шаардлагатай есөн байршилд байгуулахаар болжээ.