"Сонгдо" эмнэлэгт үйлчлүүлсэн хоёр иргэний лабораторийн шинжилгээний хариу ХАЛДВАРГҮЙ гарлаа
Сонгдо эмнэлгээр үйлчлүүлж байсан хоёр иргэний лабораторийн /PCR/ шинжилгээний хариу сөрөг буюу шинэ коронавирусийн халдваргүй гарчээ.
Өчигдөр тухайн иргэдийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд эерэг гарч байв. Гэхдээ түргэвчилсэн оношлуурт ДЭМБ-аас гэрчилгээ олгоогүй, шинэ коронавирусийг оношлох баталгаатай оношлуурт тооцохгүй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байв.
Түргэвчилсэн оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа хэлэхдээ "ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр бид сэжигтэй тохиолдлуудаас хамрын болон хоолойн арчдас аваад вирусийн геномын дараалал илрүүлэх PСR шинжилгээгээр л баталгаажуулж байгаа" хэмээж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

