Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал цахим хэлбэрээр явагдана

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 14
Сурталчилгаа
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар зохион байгуулах тухай болон Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 102 тоот тогтоолоор Дэлхий нийтэд өндөр хурдацтай тархаж байгаа COVID-19 цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 2020 оны 04-сарын 30-ны өдөр хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбоотой Мандал Даатгал ХК Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 17:00 цагаас “Цахим хэлбэр”-ээр зохион байгуулахаар шийдвэрлээд байна.

Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Компанийн 2019 оны бизнесийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
  2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын байгууллагын дүгнэлтийг танилцуулах;
  3. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  4. Компанийн ногдол ашиг тараах эсэх талаарх ТУЗ-ийн гаргасан шийдвэрийг танилцуулах;
  5. Компанийн ТУЗ-ийн ердийн гишүүн өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байгаа тул ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчийг танилцуулж сонгох;

Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2020 оны 04-р сарын 01-ны өдөр (“Бүртгэлийн өдөр”) байна.

Хувьцаа эзэмшигч та дараах байдлаар хуралдаа оролцоно уу.

  • Хувьцаа эзэмшигч та дараах холбоосоор орж https://forms.gle/W6GDd47b3stZXSBz8 асуулга бөглөн, санал өгөх цахим хаягт нэвтрэх эрхээ идэвхжүүлнэ үү.
  • Асуулгад бүртгүүлсэн таны имэйл хаяг руу 2020 оны 04-р сарын 13-ний өдрөөс 2020 оны 04 сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд цахим хуралд санал өгөх нэвтрэх нууц кодыг илгээх болно.
  • Таны имэйл хаяг руу илгээсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 12:00 цагаас 17:00 цагийн хооронд https://stock.mandal.mn хуудсаар нэвтрэн орж Хувьцаа эзэмшигчдийн хуралд бүртгүүлэн, санал өгөх, асуулт асуух боломжтой.
  • Бичгээр саналаа өгөх бол → Компанийн байранд өөрийн биеэр эсвэл итгэмжилсэн төлөөлөгчөөр дамжуулан 2020 оны 4 сарын 23-ний өдрийн 12.00 цаг хүртэл Саналын хуудсаар саналаа урьдчилан өгөх боломжтой.

Анхааруулга:

  • Хувьцаа эзэмшигчийн асуулгад бүртгүүлсэн имэйл хаяг руу 2020 оны 04 сарын 13-наас 2020 оны 04-р сарын 22-ний өдрийн хооронд https://stock.mandal.mn хуудас руу нэвтрэх нэр, нууц үгийг хүргүүлэхийг анхаарна уу.
  • Та регистрийн дугаараа кириллээр бичнэ үү.
  • Мандал Даатгал ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэгийн дагуу санал хураалт дууссанаас хойш санал хураалтын цахим хуудас хаагдах болно. Цахим хуудас хаагдсанаар та санал өгөх болон асуулт асуух боломжгүй болно.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг компанийн байранд болон хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу. 

Компанийн хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 24, Сөүл рестораны баруун талд Паркплэйс Билдинг, 3 давхарт.
 

Имэйл: enkhtuvshin@mandal.mn
 

Утас: 7577-3000

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.