Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Миллеанал үеийнхэн юу өмсдөг вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 13
Сурталчилгаа

Технологийн дэвшлээр гангарах уу?

Нью-Йоркийн  Cole Haan брэнд тун удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Нэгэн зууны турш гутал урлаж, арвин туршлага хуримтлуулсан Cole Haan дэлхийн гутлын загварыг тодорхойлж байгаад гайхах зүйлгүй. АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама ч энэ брэндийн хэрэглэгч ба 2009 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Cole Haan гутлыг өмссөн гэх ганцхан жишээ тус брэндийн чансааг тодорхойлно. 

Сонгодог, ажил хэрэгч загварын гутлаараа дэлхийд алдаршсан Cole Haan брэнд миллеанал, мөн Z үеийнхэнд технологийн шинэ дэвшил шингэсэн гутал  өмсөж, бусдаас ялгарахыг санал болгодог.

Шинэ мянганы залуус нийгмийн бүхий л салбарт манлайлагч тул хувь хүнийхээ хөгжилд ихэд анхаардаг, амьдралын тун завгүй хэв маягтай.  Ажил хэрэгч хослолынхоо доор пүүз өмссөн яваа харагддаг тэдний завгүй амьдралын хэв маягт тав тухтай хэрнээ ажил хэрэгч гутал яг тохирдог.  

 

Тэгвэл Cole Haan брэнд хэрэглэгчдийнхээ энэ л хэрэгцээг харгалзан пүүз шиг хөнгөн ултай, хөлд эвтэйн дээр сонгодог ажил хэрэгч загвартай ZeroGrand нэрийн гутлуудыг санал болгож байна.

Cole Haan брэндийн нэрийн хуудас нь  инноваци буюу технологийн дэвшлийг элегант дэгжин загвартай хослуулсан загварууд юм. Тухайлахад сонгодог загварын wingtip хоншоорт гутлыг дахин инженерчлэн ZeroGrand Wingtip Oxford загварыг бүтээснийг та харж байна. Энэ гутлыг италид боловсруулсан дээд зэргийн арьсаар хийж, Grand.Os буюу хөлийн эргономик бүтцэд тулгуурлаж бүтээсэн шинэ технологийн ултай хослуулсан юм. Grand.Os технологийн гутлууд нь хөлд эвтэйхэн, бүх өдрийн турш тав тухыг мэдрүүлж, ажиллах эрч хүчийг улам нэмэгдүүлдэг. Мөн гутлын ул, их бие бүхэлдээ уян хатан, хөлийн хөдөлгөөнд саадгүй. Үүний дээр Cole Haan брэндийн бүх гутал амьсгалдаг технологитой, хөлийн чийгийг тэнцвэртэй түвшинд барьж байгааг та эхний өдрөө өмсөөд л мэдрэнэ.

 

Cole Haan брэндийн дулааны улиралд зориулсан өөр нэгэн инноваци бол Stitchlite хэмээх нэхмэл түүхий эд юм. Нэхмэл материал нь бат бөх, сунаж хэвээ алдахгүй, агаар нэвтрүүлж, чийгтэхээс сэргийлж хөлийг хуурай байлгадаг, маш хөнгөн, хөлд эвтэйхэн зэрэг давуу талуудыг нэг дор агуулсан. All-Day Trainer бол Stitchlite™ технологитой шинэ загвар нь ажилдаа, болзоондоо, амралтын өдөр зугаалахдаа гээд хаана ч өмсөж болдог ба гутлын ул нь уян хатан, хөлийг суурь сайтай байлгахад зориулсан байдаг.

Инновацийг тансаг байдалтай хослуулж, орчин үеийн загвараар гутлаа үйлдвэрлэн, дэлхий нийтэд 100 жил чанараа түгээж байгаа Америкийн Cole Haan брэндийн гутлууд Шангри-Ла Моол дахь албан ёсны дэлгүүрт бий. Меллеанал үеийнхэн технологийн дэвшлээр гангарч, хөлийн тав тухыг мэдрэхийг эрхэмлэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.