Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дэвшилтэт технологи, дижитал хэв маягийг бүрдүүлсэн “LifeStyle shop” үүдээ нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Мобиком Корпораци ХХК нь цоо шинэ орчин үеийн хэв маяг, технологийн дэвшилтэт шийдлийг цогцлоосон 2 дахь “LifeStyle”салбараа нээн, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. Өнгөрсөн оны 8-р сард анхны LifeStyle салбараа нээж байсан бөгөөд ийнхүү орчин үеийн, дижитал хэв маягийг бүрдүүлсэн салбарууд өргөжин тэлсээр байна. 

MPM оффист байрлах LifeStyle салбарын онцлог нь Мобикомын төв оффисын байранд байрлах учраас харилцагч, хамтрагч байгууллагууд маань ажил хэргийн уулзалт зохион байгуулах, гэрээ хэлцэл хийхэд илүү тав тухтай болж байгаа юм. Түүнчлэн 2 дахь LifeStyle салбараа Монголын хамгийн том кофе үйлдвэрлэгч, олон улсын “Specialty Coffee Association”-ны гишүүн төдийгүй Монголдоо өөрсдийн гараар кофегоо боловсруулан шинэхэн кофе амтлуулдаг гэдгээрээ нэлээдгүй алдартай “Root of coffee” шоптой хамтран нээсэн бөгөөд хэрэглэгчид уг салбараас үйлчилгээ авахын зэрэгцээ хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлүүдийг ашиглаж, “амтлах” боломжийг цогцоор нь шийдсэн юм.

Салбарын үүдээр ороход л танд нэг ч цаасан хэвлэл, сурталчилгааны материал харагдахгүй. Учир нь тус салбарыг бүхлээр нь дижитал шийдлээр тохижуулсан тул кофе захиалах, үйлчилгээ авах гээд бүхий л зүйлсийг та Tablet, Smart table болон Киоск машинаас авах боломжтой. Түүнчлэн тус салбараар үйлчлүүлэгчид Мобинетийн өндөр хурдны интернэт ашиглан ямар ч том багтаамжтай файлыг секундийн ч гацалтгүйгээр илгээх, дамжуулах боломжтой бөгөөд эрхэм таны ажил хэргээ амжуулах хамгийн тохиромжтой салбар байх болно. 

Эрхэм хэрэглэгч та шинэ Lifestyle салбараас хамгийн сүүлийн үеийн, албан ёсны эрхтэй худалдаалагдаж буй дэлхийн шилдэг брэндийн гар утас, төхөөрөмж, дагалдах хэрэгсэл болон Candy-гийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломж нээлттэй. LifeStyle салбарыг зорин ирж буй хэрэглэгчдэдээ зориулан шинэ дугаар авах, гар утас, төхөөрөмж худалдан авах, тоон гарын үсэг бүхий СИМ карт худалдан авах зэрэг үйлчилгээ бүрд бэлэгтэйгээс гадна  4-р сарыг дуустал Americano кофег 50 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой байгааг дуулгая.

Хэрэглэгч та бүхэн Мобикомтой хамтарсан ажил хэргийн уулзалт хийх бол хотын төвд байрлах хамгийн шинэлэг LifeStyle салбарын ухаалаг дэлгэцтэй уулзалтын өрөөнд тухлан, ажлаа амжуулаарай. 

Шинэлэг бүхнийг, шинэ салбараас...

Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!

         

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.