Жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тал бүрээр дэмжин ажиллах зорилгоор Ард Кредит ББСБ ХК нь АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” BEST хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа.
Талуудыг төлөөлөн Ард Кредит ББСБ ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Хөгжлийн Шийдэл ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Хишигсүрэн нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхижуулахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсрол олгох, тэдний зах зээлд танигдах байдалд дэмжлэг үзүүлэх, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
Ард Кредит нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд ADB тикер дор Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм. Тус компани нь COVID-19-ийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “ХЯМРАЛЫН ЭСРЭГ ХАМТДАА” бодлого боловсруулж, үйл ажиллагаандаа үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид цар тахлын үед багаггүй сорилттой нүүр тулсан ч нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд үүсээд байгаа хүндрэлүүдийг харилцагч хувь хүн, албан байгууллагуудтайгаа хамтдаа даван туулах зорилго тавьж, үйл ажиллагаандаа үндсэн зарчим болгон ажиллаж байгаа билээ.
Цар тахлын үед Ард Кредит ББСБ ХК-ийн хэрэгжүүлж буй харилцагч руу чиглэсэн бодлого:
ХҮЧТЭЙ. ХАМТДАА.
АРД КРЕДИТ ББСБ ХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!