Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

ШОППИ ХҮНС (Shoppy grocery) ЦАХИМ ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Хайраа халамжаараа илэрхийлье!

Монголын хамгийн том цахим худалдааны платформ shoppy.mn олон нийтийн арга хэмжээнүүд цуцлагдан, хөл хорионы горимд шилжээд байгаа энэ үед өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээний 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нэгтгэсэн shoppy grocery (Шоппи хүнс) тусгай платформыг нээж байгаагаа зарлалаа.

Shoppy.mn-ийн энэхүү санаачилга нь вируст халдвараас ард иргэдийг хамгаалахад дэм болох төдийгүй, хамтран ажиллагч худалдааны байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжин, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах зорилготой ажээ.

 

Shoppy grocery онцлог үйлчилгээ:

1.         Өдөр бүр шинэ хүнсний болон ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүнээ гэртээ хүргүүлэн авах боломжтой;

2.         Өргөн хэрэглээний 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг жижиглэн худалдааны үнээр нь худалдан авах боломжтой;

3.         Худалдан авалтынхаа үнийн дүнгийн 2 хувийг дараагийн худалдан авалтандаа ашиглах боломжтой;

4.         Хүнсний бүтээгдэхүүн хүргэлтийн мэргэшсэн баг хүргэлт хийх бөгөөд таны барааг хүнсний зориулалтын агуулах, цэгээс шууд танд хүргэх болно.

Shoppy grocery ашиглахын ач холдогдол, давуу тал:

1.         Хэрэв та завгүй, гэр бүлдээ өдөр бүр шинэ хүнс авч очиж амждаггүй бол хүнс цуглуулах үүргээ shoppy grocery-д даатгаарай. Таны үдээс өмнө хийсэн захиалга орой тантай зэрэгцээд танай гэрт хүргэгдээд ирэх болно.

2.         Та настай ээж аав, эсвэл асаргаа шаардлагатай хэн нэгэндээ хүнс дөхүүлж амждаггүй бол хайр халамжаа илэрхийлэх боломжоо shoppy grocery-д даатгаж болно.

3.         Вируст халдварын энэ үед өөрийгөө болон гэр бүлээ гадуур олон хүнтэй газраар зорчихоос сэргийлж shoppy grovery-д найдаж болох бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн нарийн дэглэмээр танд захиалгыг тань хүргэж үйлчлэх болно.

4.         Хэрэв та Covid-19 вируст халдварын улмаас өөрийгөө тусгаарлах дэглэм барих шаардлагатай нөхцөл байдалтай байгаа бол таны захиалгыг Shoppy grocery тусгай баг гарган хүргэх боломжтой болж байгаа юм байна. Энэ тухай мэдээллээ та захиалгын хэсэгтээ тэмдэглэснээр таны үүдэнд барааг хүргэх болно.

Орчин цагийн технологийн шийдлийг өдөр тутамдаа ашиглаж, үнэт цагаа хэмнэхээс гадна, хайр халамжаараа илэрхийлэх боломжийг бүү алдаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.