"Жуулчин тээврийн зөвшөөрөлтэй автомашинд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй"
Наймдугаар сарын 27-ны Лхагва гарагаас эхлэн нийслэл хотод тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж, хязгаарлалтын бүс харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулж эхлээд буй.
Уг зохицуулалт есдүгээр сарын 16-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Энэ хугацаанд тусгай таних тэмдэг бүхий автомашинуудад хязгаарлалт үйлчлэхгүй байхаар заасан бөгөөд Жуулчин тээврийн зөвшөөрөлтэй автомашинд хязгаарлалт үйлчлэхгүй, замын хөдөлгөөнд хэвийн оролцоно гэж өнөөдөр НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс тодотголоо.
Дараах тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой хязгаарлалтад хамаарахгүй гэж мэдээлсэн билээ.
- Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
- Оршуулгын үйл ажиллагаанд ашиглаж буй
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг
- Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх
- Нийтийн тээвэр
- Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл.
Харин есдүгээр сарын 1-ний өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй бөгөөд бүх автомашин хөдөлгөөнд оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
