Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Улирлын цаг агаарын төлөв

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 29
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

10, 11, 12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Аравдугаар сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. 

Харин 11 болон 12 дугаар саруудад зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас 11 дүгээр сард нутгийн зүүн хэсгээр, 12 дугаар сард нутгийн зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байгаа юм байна. 

Өвлийн саруудын хувьд зүүн аймгуудын нутгаар цаг агаар хүйтэн, хур тунадас харьцангуй их байх төлөв ажиглагджээ. Өнгөрсөн зуны хугацаанд хуурай гандуу байсан баруун аймгуудын нутгаар бэлчээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц багатай зэргийг харгалзан үзэж малын тэжээл нөөцлөх зэрэг арга хэмжээг авч, өвлийн бэлтгэл байдлаа эртнээс хангахыг зөвлөлөө. 

10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв 

10-р сарын агаарын температурын ОЖД болон 2025 оны 10-р сарын урьдчилсан төлөв

Агаарын температур 10-р сард ОЖД: Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр 0…-8°C хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсгээр +6...+10°C, бусад нутгаар 0...+6°C дулаан байдаг байна. 

2025.10-р сард агаарын температур: Баян–Өлгий, Увс, Ховд, Завханы нутаг, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Архангайн баруун өмнөд, Дундговийн баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн, Н–агаарын температур ОЖД–ын орчим

2025.10-р сарын агаарын температурын урьдчилсан төлөв
10-р сарын агаарын температурын ОЖД
 
10-р сарын хур тунадасны ОЖД болон 2025 оны 10-р сарын урьдчилсан төлөв

Хур тунадас 10-р сард ОЖД: Хэнтийн уулархаг нутгаар 12–18 мм, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн бүс нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм

2025.10-р сард хур тунадас: Сарын нийлбэр хур тунадас Увс, Завханы ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

 И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД-ийн орчим

2025.10-р сарын хур тунадас
10-р сарын хур тунадасны ОЖД
 

11-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв  

11-р сарын агаарын температурын ОЖД болон 2025.11-р сарын агаарын температур 

Агаарын температур 11-р сард ОЖД:  Баян–Өлгий, Завхан, Хөвсгөл, Архангай, Булганы ихэнх, Увс, Ховдын зарим газар, Төв, Сэлэнгийн зүүн, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтийн хойд хэсгээр -12...-18°C, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр -18...-22°C, Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн хэсгээр -2...-8°C, бусад нутгаар -8...-12°C хүйтэн байдаг байна. 

2025.11-р сар агаарын температур: Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна

Х-агаарын температур ОЖД-аас хүйтэн, Н-агаарын температур ОЖД-ын орчим 

2025.11-р сар агаарын температур
11-р сарын ОЖД агаарын температур
 
11-р сарын хур тунадасны ОЖД болон 2025.11-р сарын хур тунадас

Хур тунадас 11-р сард ОЖД:  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4–8 мм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 0–2 мм, бусад нутгаар 2–4 мм ордог байна. 

2025.11-р сард хур тунадас: Сарын нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговийн зүүн, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.   

И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД-ийн орчим

2025.11-р сар хур тунадас
11-р сарын хур тунадас ОЖД
 

12-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв  

12-р сарын агаарын температурын ОЖД болон 2025 оны 12-р сарын урьдчилсан төлөв 

Агаарын температур 12-р сард ОЖД: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -24...-30°С, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр -10...-16°С, бусад нутгаар -16...-24°С хүйтэн байдаг байна. 

2025.12-р сар агаарын температур: Агаарын дундаж температур Хэнтий, Дорноговийн ихэнх хэсэг болон Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэрийн нутгаар ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Х-агаарын температур ОЖД-аас хүйтэн, Н-агаарын температур ОЖД-ын орчим 

2025.12-р сар агаарын температур
12-р сарын агаарын температурын ОЖД
 
12-р сарын хур тунадасны ОЖД болон 2025.12-р сарын хур тунадас

Хур тунадас 12-р сард ОЖД: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 2–8 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.

2025.12-р сард хур тунадас: Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын нутаг, Булганы зүүн хойд, Төв аймгийн ихэнх, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД-ийн орчим

2025.12-р сарын хур тунадас
12-р сарын хур тунадас ОЖД