Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2024 оны наймдугаар сарын 29-ний өдөр пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хорооны тамирчин Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртсэн билээ.
Түүхэн энэ өдрийг "Монголын таеквондогийн өдөр" болгосон билээ.
Энэ өдрийг тохиолдуулж таеквондогийн тамирчид Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн үзүүлбэр үзүүлэв.
Сонирхуулахад 27 дахь удаагийн таеквондогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ирэх аравдугаар сарын 24-нөөс 30-ныг дуустал БНХАУ-ын Жянсү мужийн Үши хотод болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!