Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан Энхтайвны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж буй. Ингэснээр нийтийн тээврийн автобус дунджаар 10-13 км/цаг хурдтай явах боломж бүрдэнэ гэж тооцоолжээ.
Эхний долоо хоногийн байдлаар автобусны хурд 2.7 хувиар өсөж, хүлээлтийн хугацаа багасчээ.
Энэ хугацаанд Энхтайвны өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээнд зогсож буй тээврийн хэрэгслийн 682 зөрчилд хариуцлага тооцжээ.
Үүнээс гадна хотын гол гудамж, замын 15 байршилд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд саад болж байгаа автомашинуудыг цэгцлэх ажил үргэлжилж байгаа аж.
Жолооч нарыг нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй, бусад зорчигчдыг хүндэтгэж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг НТБГ-аас уриалав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!