Ирэх долоо хоногт 2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байна.
Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 16-ны хооронд тээврийн хэрэгслийг авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон юм.
Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд тус хязгаарлалт үйлчлэх бөгөөд маргааш ТЭГШ тоогоор, нөгөөдөр СОНДГОЙ тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.
Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт нь 08:00-20:00 цагийн хооронд явагдана. Энэ удаад бүсчлэл байхгүй бөгөөд нийслэлийн зургаан дүүрэгт тэгш, сондгойгоор явна. Харин хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд бүх автомашин зорчино.
CОНДГОЙ тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 27, 29, 31-нд, Есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11, 13, 15-нд хөдөлгөөнд оролцоно.
ТЭГШ тоогоор төгссөн бол: Наймдугаар сарын 28, 30-нд, Есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12, 14, 16-нд хөдөлгөөнд оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!