ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/29-НД НИЙТЛЭГДСЭН
Их монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр орой хааж, засварлана
iKon.MN
Удирдлагын академийн гудамжны засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Их монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр/2025.08.29/ 23:00 цагт хааж, есдүгээр сарын 1-ний 05:00 цагт нээнэ гэж НЗХГ-аас мэдээллээ.
Авто замын хөдөлгөөнийг хаасан хугацаанд асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Удирдлагын академийн гудамж дагуу авто замын засварын ажил хийгдэхтэй холбогдуулан авто замын түр хаах үеэр нийтийн тээврийн Ч:71 (МУБИС-120 мянгат) чиглэлийн автобусны зорчих зураглал:
Харин Наадам худалдааны төвийн аюулгүйн тойргийн авто замын хучилтыг тавьж, өнөөдөр хөдөлгөөнийг нээх аж.
Өнөөдрийн байдлаар Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг наймдугаар сарын сарын 31-ний 06:00 цаг хүртэл хаасан байна. Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг маргааш буюу наймдугаар сарын 30-ны 23:00 цагаас наймдугаар сарын 31-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугамыг шинэчилнэ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
