ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/27-НД НИЙТЛЭГДСЭН
Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын баруун талын замыг хаана
iKon.MN
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ.
Энэ хүрээнд Нарны гүүрний хойд хэсэг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг наймдугаар сарын 28-ны 06:00 цагаас наймдугаар сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг наймдугаар сарын 30-ны 23:00 цагаас наймдугаар сарын 31-ний 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.
Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
