Ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсан зөрчлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Тодруулбал, Гүнтийн авто тээврийн Шалган нэвтрүүлэх товчоогоор 2020 оны гуравдугаар 22-ны өдөр иргэн С нь ховор ургамалд тооцогдох 16 шуудай хонин арц тээвэрлэн явсныг албаныхан илрүүлжээ.
Уг зөрчлийг саатуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хүлээлгэж өгсөн байна.
Хонин арц нь 1995 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Байгалийн ургамлын тухай Монгол Улсын хуулийн хавсралтаар батлагдсан Нэн ховор ургамлын жагсаалт-ын наймд бичигдсэн байдаг билээ.
Эх сурвалж: НМХГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!