Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын арьс арчилгаа арьсаа зөв гуужуулахаас эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Толгойноосоо хөл хүртлээ хэрхэн зөв гуужуулах вэ?

Нүүрний гуужуулалт Уруул гуужуулалт Бие гуужуулалт Гарын гуужуулалт Хөлийн гуужуулалт

Та хэзээ хамгийн сүүлд арьсаа гуужуулсан бэ? 

Арьс өөрийгөө 21 хоног тутамд шинэчилж, гуужуулж байдаг боловч хаврын улиралд бидний хуучин арьсны солилцоо аажмаар дээшилж, өөхөн булчирхайн ялгарал нэмэгддэг. Яг энэ үеэр 7 хоногт 2-3 удаа заавал гуужуулалт хийж арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэн, арьсны давхаргыг сэргээхгүй бол арьсны шинэчлэлт явагдаж чадахгүйгээр үл барам сэвх, нөсөө толбо, батгашилт бий болох аюултай.

Зөвхөн нүүр ч биш биеийн арьсны талаар ч ярьж байгааг маань санаарай. За тэгэхээр биеийнхээ хэсэг бүрийг хэрхэн зөв гуужуулж сурах вэ?

Олон төрлийн гуужуулах арга бий. Хамгийн гол нь өөрт тохирох бүтээгдэхүүнийг, зөв хэрэглэх нь л чухал.

Мөн өдөр бүр гуужуулж болохгүй! Зохих хэмжээ нь долоо хоногт 1-3 удаа байдаг. Хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол 7 хоногт 1, хуурай, холимог, хэвийн арьстай бол 1-2 удаа харин тослог арьстай бол 2-3 удаа гуужуулахад тохиромжтой.

Нүүрний гуужуулалт

 

Нүүрээ өнгөлөг гялалзсан толигор байлгахыг хүсэж байна уу? Цэвэрлэх, чийгшүүлэх, зөөлрүүлэх, хөгшрөлтийн эсрэг зэрэг өөрийн арьсны онцлог, хэрэгцээнд тулгуурлан гуужуулагч, нүүрний маскийг сонгоорой. Хамгийн эхэнд санал болгох гуужуулагч бол бүх төрлийн арьсанд тохиромжтой арьсны нүхийг нээж, үхэжсэн арьснаас салган, арьсыг илүү зөөлөн өнгөлөг болгох үйлчилгээтэй pomela буюу цитрусны төрлийн жимсний найрлагатай гуужуулагч.

Хэрхэн хэрэглэх вэ?

 

Арьсандаа давхар цэвэрлэгээ хийсний дараа нүүрний арьсаа бага зэрэг чийглэн гуужуулагч маскаас бага зэргийг аван нүүрэндээ тойрог хөдөлгөөнөөр түрхэнэ. Нүд зовхины хэсэгт түрхэхээс зайлсхийх ба T zone буюу дух хамар эрүүний хэсэгт илүү анхаарал тавин 5 минут орчим массажлаарай. Дараа нь цэвэр усаар зайлан серумээ нимгэн түрхээрэй. Та гайхалтай үр дүнг хормын төдийд мэдрэх болно.

Уруулын гуужуулалт

 

Хаврын салхи уруулыг хагарах, хуурайшихад хамгийн ихээр нөлөөлдөг. Тиймээс эмзэг энэ хэсгээ илүү зөөлөн бүтэцтэй бүтээгдэхүүнээр гуужуулаарай.  100 хувь жимс болон витамины найрлагатай, силиконгүй, минерал, амьтны гаралтай тос агуулаагүй, цэвэр байгалийн гаралтай уруул гуужуулагчийг хэрэглээд үзээрэй. Витамин Е, антиоксидантаар баялаг лууван, анарын тосноос бүтсэн гуужуулагч жинхэнэ үр дүнг бүсгүй танд харуулна.

Хэрхэн хэрэглэх вэ?

 

Уруул гуужуулагчаас багахан хэмжээтэйг гартаа авч хэсэг хугацаанд тойрог хөдөлгөөнөөр уруулаа зөөлхөн массажлана. Ингээд бүлээн усаар уруулаа зайлан үхэжсэн арьснаас салж, уруул тань зөөлөн булбарай болно. Гуужуулсны дараа уруулын бальзам түрхэж дутагдсан шим тэжээлээ нөхөөрэй.

Биеийн арьсны гуужуулалт

 

Нүүр болон биеийн арьсны молекулын бүтэц өөр байдаг учраас биеийн гуужуулагчийг ямар ч тохиолдолд нүүрний арьсанд хэрэглэж болохгүй.

Шүршүүрт орох бүрдээ хэрэглэж болох маш зөөлөн бүтэцтэй бүйлс модны самар буюу алмонд, нунтагласан хясааны ширхгүүдтэй Алмонд гуужуулагч нь арьсыг цэвэрлэж, үхэжсэн эд эсээс салган чийглэг, зөөлөн булбарай арьсыг танд бэлэглэнэ. Тус гуужуулагчийг хэрэглэснээр бүйлс модны цэцэгсийн үнэр сүрчиг мэт таниас үнэртэнэ.

Хэрхэн хэрэглэх вэ?

 

Гуужуулахын хүссэн хэсэгтээ тойрог хөдөлгөөнөөр массажлан дараа нь цэвэр усаар зайлан хэрэглэнэ. Энэхүү гуужуулагчийн онцлог цэвэр байгалийн гаралтай маш зөөлөн бүтэцтэй учир өдөр бүр хэрэглэсэн ч болно.

Гарын арсны гуужуулалт

 

Хүссэн бүхнийг хийхэд тусалдаг ажилсаг хөөрхөн гараа хайрлаж өдөр бүр тосолж байхаас гадна долоо хоногт 1-2 удаа заавал гуужуулж байгаарай. Хүний гар өдөр тутамд бохирдол, температурын өөрчлөлт, нарны хорт туяанд өртөж байдаг учраас онцгой халамж хэрэгтэй.

Гүн чийгшил өгөх “”Ши самрын тос”-ны агууламжтай гуужуулагч хэрэглэхэд 1 минутын дотор үр дүнгээ өгч арьсыг зөөлөн чийглэг болгоно. Энэхүү гуужуулагчийг биеийн хуурайшсан хэсэгт тохой өвдөг зэрэгт мөн хэрэглэж болно.

Хэрхэн хэрэглэх вэ?

 

Хуурай гар дээрээ шууд гуужуулагчаас түрхэн хуруунууд, хумс, гарын ар хэсэг зэргийг массажлана.

Цэвэр усаар зайлж, чийгшүүлэгч тос, бальзам түрхвэл илүү үр дүнтэй.

Хөлийн арьсны гуужуулалт

 

Өдрийн туршид ачаалал аван ажилладаг хөлөө ч гэсэн мартаж болохгүй шүү. Хуурайшсан, хагарсан, хатуурсан асуудлыг шийдвэрлэх шилдэг аргуудын нэг бол яахын аргагүй гуужуулалт юм. Хөлийн арьс илүү зузаан байдаг учраас том молекулын бүтцэд тохирдог биеийн гуужуулагч хэрэглэж болно.  Хөлөө эвэршихээс сэргийлэхийн тулд хөлд тохирсон эвтэйхэн гутал өмсөхөөс гадна өдөр бүр биеийн тосноосоо түрхэн чийгшил өгөх, 7 хоногтоо 1 удаа заавал гуужуулалт хийхийг зөвлөж байна.

Хөл эвэршсэн бол яах вэ?

 

Хэрвээ хөлөнд нэгэнт эвэршилт үүссэн бол содын бүлээн уусмалд (1литр усанд 1-2 цайны халбага сод хийж ) хөлөө 30-40 минутын хугацаатай дүрж дэвтээгээд дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсэж тавина. Үүнээс гадна арьсны давхрааг үүсгэх үйлчилгээтэй рөзорцин 8,0 салицилын хүчил коллоид 30,0 ) тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно.

Толгойноосоо хөл хүртлээ хэрхэн гуужуулалт хийхийг мэдэж авсан бол одоо өөрт тохирсон бүтээгдэхүүнээ сонгоод илүү булбарай толигор арьстай болохдоо бэлдээрэй.

Дээр дурдагдсан бүх бүтээгдэхүүнүүд нь L’occitane брэндийн дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгааг дуулгахад таатай байна.

Арьс арчилгаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг байнга авахыг хүсвэл энд дараарай

L’occitane дэлгүүрийн хаяг:

  • Улсын Их дэлгүүр 1-р давхар L'Occitane en Provence, Утас: 9304-0110
  • Шангри-Ла маллын 2-р давхарт L'Occitane en Provence, Утас: 70101070

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.