Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/23-НД НИЙТЛЭГДСЭН

Ариутгал цэвэрлэгээнд онцгой анхаарал хандуулаарай

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 23
Сурталчилгаа

Энэ долоо хоногт цаг агаар нэмэх хэмтэй байх төлөвтэй учир албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, ялангуяа хэрэглэгчид олноор үйлчлүүлдэг олон нийтийн үйлчилгээний газрууд үүнд онцгой анхаарал хандуулж ажиллах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөөр байгаа билээ. Нийслэлийн захирагчийн ажлын алба болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар энэ 7 хоногт хийхээр болжээ.

Мягмар, Лхагва гарагт хотын төв гудамж талбайд, Пүрэв, Баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Нийт 180.8 километр урт хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөгджээ.

Халдвар гарч эхэлснээс  хойш Монгол Улсын авч хэрэгжүүлж буй оновчтой зөв арга хэмжээний дүнд өнөөдөр халдварыг тодорхой хэмжээнд барьж чадсан. ДЭМБ ийн зөвлөлгөөг хамгийн сайн мөрдөж буй орнуудын нэгээр манайхыг дурьдаж байгаа билээ.  Гэвч тайвшрах болоогүй. Халдвар хамгааллын дэглэмийг анхаарлаа сулруулалгүйгээр ард иргэд байнга сахиж ажиллах нь тун чухал.

Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулан дархлаагаа хэрхэн дэмжих, амар амгалан байх, хоолойгоо хэрхэн зайлах талаар гэх зэргээр зөвлөгөө мэдээллийг тогтмол хүргэсээр байна.

Хэдийгээр амны хаалтаа сайн зүүж гараа тогтмол халдаргүйжүүлсэн ч гэсэн болзошгүй халдвараас сэргийлэхийн тулд орон гэр болон бусад олон нийтийн газруудийн цэвэрлэгээ ариутгал маш чухал.

ГАДАРГУУ ДЭЭР ВИРУСНУУД 3 ХОНОГ ХҮРТЭЛ АМЬДРАХ ЧАДВАРТАЙ БАЙДАГ ТУЛ ГАДАРГУУГ МЭРГЭЖЛИЙН АРИУТГАЛ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БОДИСООР ЦЭВЭРЛЭЖ АРИУТГАХ ХЭРЭГТЭЙ.

Түүнчлэн бохирдсон гадаргуутай гараа шүргэлцээд гараа ам хамрандаа хүргэхгүй байх хэрэгтэйг мэргэжилтнүүд онцлон зөвлөсөөр байна.

Ариутгал гэдэг нь бактер, тэдгээрийн бүрхүүл, хөгц, мөөгөнцөрийг бүрэн устгаж, вирүс, прионуудыг идэвхгүй болгох үйл явцыг хэлнэ.

Жишээлбэл Шал болон ердийн гадаргууг цэвэрлэхэд зориулагдсан CIF брэндийн шалны цэвэрлэгээ, ариутгалын энэхүү бодис нь нян, бактери, бүх төрлийн бичил биетүүдийн эсрэг үйлчилж халдваргүйжүүлдэг. Америкийн болон Европийн холбооны ариутгалын стандартыг хангасан. Гадаргуу дээр ямар ч үлдэц үлдээхгүй. Мөн хөлийн мөр, хир, хоол хүнсний хаягдал, тоосонцоруудыг цэвэрлэж толбыг арилгадаг байна.

Дэлхийн 200 гаруй оронд бүтээгдэхүүнүүдээ хүргэсээр буй дэлхийн шилдэг компани Юнилевер компанид үйлдвэрлэгдсэн мэргэжлийн түвшний ариутгал цэвэрлэгээний CIF, ариун цэврийн өрөөний DOMEX, бактерийн эсрэг LIFEBUOY брэндийн бодисууд халдварын эсрэг найдвартай хамгаалалтыг 100 жилийн турш хийсээр байгаа шилдэг бүтээгдэхүүнүүд юм.

 
 
 
 

Ариутгал цэвэрлэгээ, бактерийн эсрэг мэргэжлийн арчилгааны  бүтээгдэхүүнүүдийн захиалгыг утсаар болон онлайнаар авч албан байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд бөөний үнээр хүргэж өгөх боломжтой юм байна. 50,000 төгрөгнөөс дээш захиалгыг

99906205, 99019781 ТООТ УТСААР ЗАХИАЛЖ ҮНЭГҮЙ ХҮРГҮҮЛЭЭРЭЙ.

Мөн түүнчлэн Адилакс компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэ рэсдэлтэй цаг үед ард иргэддээ үйлчилгээгээ хүргэж ажиллахаар  бактерийн эсрэг LIFEBUOY хатуу саванг 550 төгрөг болгож хямдруулан хэрэглэгчиддээ хүргэсээр байна.

Юнилеврийн албан ёсны дистрибъютер Нано Группийн Адилакс компани

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.