Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дармаа: COVID-19-ийн шинжилгээ хийх нэг хүний зардал 165 мянга орчим төгрөг болж байна

Б.Ану
2020 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
ХӨСҮТ /Гэрэл зургийг mpa.mn/

ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч, АУ-ны доктор Б.Дармаа COVID-19-ын лабораторийн оношилгооны асуудлаар мэдээлэл хийж байна.

ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2501744976715135/

АУ-ны доктор Б.Дармаагийн мэдээлж буйгаар "Бид нэгдүгээр сарын 9-нөөс хойш COVID-19-ийн 2,300 гаруй дээжинд шинжилгээ хийсэн. Одоогоор 10 тохиолдол илэрч эмчилгээнд шилжүүлээд байна. Шинжилгээг бид PCR аргаар хийж байгаа. Энэ шинжилгээнд ашиглаж байгаа праймерийн дизайныг Япон, Герман улсуудад боловсруулсан технологийг ашиглаж байна.

Нэг хүнд шинжилгээ хийхэд 165 орчим мянган төгрөгийн зардал гарч байгаа. Лабораторийн шинжилгээний боловсон хүчний хувьд бэлтгэгдсэн хүмүүс ажиллаж байна" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.