Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/22-НД НИЙТЛЭГДСЭН

"ЗӨСҮТ-өөс тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдтэй холбогдуулан эцсийн халдваргүйтгэлийг хийсэн"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ЗӨСҮТ сүүлийн өдрүүдэд тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэдтэй холбогдуулан эцсийн халдваргүйтгэлийг хийсэн.

Гар утас эдэлж хэрэглэж байсан зүйлс, паспорт, ачаа тээш зэргээс авахуулан бүгдийг ариутгасан. Мөн хөлөглөн ирсэн онгоц, тээвэрлэсэн автобус, тусгаарласан байруудад халдваргүйтгэл хийж ажиллалаа. Хамгийн сүүлд өвчлөл гарч эмчилгээ рүү шилжсэн газар, өвчтөний эдэлж хэрэглэж байсан зүйлсэд нь эцсийн халдваргүйтгэлийг хийж ажиллалаа. Орон нутагт салбар төвүүд маань мөн ажиллаж байна.

Манайх 7028-4393 утсаар бид дуудлага хүлээн авч иргэд болон орон нутгийн байгууллагуудад байнгын зөвлөгөө аргачлал өгч ажиллаж байгаа билээ.

Түүнчлэн гуравдугаар сарын 19, 20, 21-ны өдрүүдэд ХӨСҮТ, ЭМҮТ, ЗӨСҮТ хамтран эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сургалт явууллаа.

Ер нь халдвар гарч эхэлснээс  хойш Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ оновчтой зөв арга хэмжээний дүнд өнөөдөр халдварыг тодорхой хэмжээнд барьж чадсан. Бусад улсын хувьд манай улсыг харж байна. Тэгэхээр халдварын сэргийлэлт дээр байгаа давуу талаа ашиглавал эрсдлийг богино хугацаанд хохирол багатай давах боломжтой.

Монголчууд аав ээж, ах дүү төр засгийнхаа шийдвэрийг дагаж, биелүүлж чаддаг цусанд нь байгаа чадвартай ард түмэн. Үүнийг биднээс илүү гаднынхан соргогоор мэдрээд байна.

Хангалттай заавар зөвлөмжийг өгч байгаа. Үүнийг айл өрхүүд хэрэгжүүлэхэд ээж нь онцгой анхаарах хэрэгтэй. Иргэд бээлий, маскаа гэр орныхоо хоолны ширээн дээр хаяахаас сэргийлээрэй. Уламжлалт арга ухааны аргууд урьдчилан сэргийлэхэд асар үр дүнтэй" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.