Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Польшийн нэг сайдаас коронавирусийн халдвар илэрсэн тул засгийн газрын бүх гишүүдээс шинжилгээ авч, тусгаарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Польш улсын засгийн газрын хуралдаанд оролцсон сайд нараас байгаль орчны сайдын коронавирусийн шинжилгээний хариу өчигдөр эерэг гарсан байна.

Тиймээс тус хуралдаанд оролцсон бүх сайд нарыг шинжилгээнд хамруулж, хариу гартал тусгаарлах арга хэмжээ авсан тухай Польшийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Михал Дворчук өнөөдөр мэдэгджээ.

Сайд нарын шинжилгээний хариу өнөөдөр буюу Мягмар гарагт багтаж гарах юм байна.

Засгийн газрын сүүлийн хуралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд нийт 24 сайдын ес нь энэ үед эзгүй байжээ. Хуралдаанд оролцоогүй сайд нарын дотор Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецкий, эрүүл мэндийн сайд Лукаш Шумовский нар байсан гэнэ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.