"Fast and Furious" кинонд цагдаа залуугийн дүрд тоглосон жүжигчин Пол Волкер өнгөрөгч Бямба гарагт Лос Анжелесын ойролцоо авто машины ослоор нас баржээ. Тэрээр 40 настай ид залуугаараа байсан нь тун харамсалтай. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нэгэн хандивын арга хэмжээнд оролцсоныхоо дараа найзынхаа Порше машинтай явж байсан гэнэ.
Энэ талаарх мэдээлэл нийгмийн сүлжээгээр хүчтэй тарж байгаа ба хамтран кинонд тоглосон уран бүтээлчид нь гашуудлаа илэрхийлсээр байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!