Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ Москва, Истанбул хотоор дамжуулан авчирна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ Москва, Истанбул хотоор дамжуулан авчирна
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл хийх үеэрээ Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан гадаадад байгаа монгол иргэдээ авчрах асуудал яригдаж байгаа талаар мэдээлсэн. Тэрбээр "Өндөр настан, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон тэнхрэх шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ түрүүлж авчиръя гэж тооцож байгаа" гэсэн юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истанбул хотоор дамжуулан татаж авахаар болсон байна. 

Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах аж. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1,000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байна.

Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм байна.

Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.