Бодибилдинг фитнесийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг "Арнолд классик"-т Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг оролцож, хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр тэмцээний Мастер фигур ангилалд медальт тавдугаар байрт шалгарч, өөрийн үндсэн ангилал Фигуре С ангилалд хүрэл медаль хүртсэн юм. Харин түүний охин хамгийн олон тамирчин өрсөлддөг Бикини С ангилалд шилдэг тавд шалгаран медальт дөрөвдүгээр байрт орсон амжилт үзүүлжээ.
Энэ талаар гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа "...Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна. Үүний тулд би шантрахгүй хичээх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
|