Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

МУГТ Г.Угалзцэцэг "Арнолд Классик 2020" тэмцээнд охиныхоо хамт амжилттай оролцож байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод энэ сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа "Арнолд Классик 2020" тэмцээнд охиныхоо хамт оролцож байна гэж Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос мэдээллээ.

Г.Угалзцэцэг өнөөдрийн гараандаа "FIGURE MASTER" ангилалд амжилттай оролцож шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Түүнчлэн тэрбээр өөрийн үндсэн ангилал болох "FIGURE C" ангилалдаа шалгарч үлдсэн бөгөөд маргааш дахин тайзнаа гарах аж.

Харин түүний охин тамирчин М.Мойлоо тус тэмцээнд "BIKINI С" ангилалд шалгарч үлдсэн бөгөөд мөн маргааш дахин медалийн төлөө өрсөлдөхөөр болсон байна. Энэ тухайгаа тэр өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ.