Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Их дуулга: М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Олон улсын жүдо бөхийн холбоо (UF)-ны “Их дуулга” тэмцээн өнөөдөр Японы нийслэл Токиод эхэллээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд ОУХМ М.Уранцэцэг Тайванийн тамирчин Вэй Тин Каог 2:06-оор, зооны аваргын төлөө Украйны Марына Черньякийг, хагас шигшээ барилдаанд Японы Мири Тодаг ялж, алтан медалийн төлөө шалгарсан. Гэвч Японы тамирчин Ами Кондод ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Манай улсаас олимпийн анхны аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Амартүвшин, “Мастерс”-ийн аварга Д.Сумьяа, Азийн аварга Д.Төмөрхүлэг нарын тэргүүтэй эрэгтэй найм, эмэгтэй гурван цагаан өмсгөлтөн Токиогийн татамид зодоглохоор очсон билээ.