Замын цагдаагийн ойролцоох шинэ гүүрийг "Олимпын" гэж нэрлэлээ
Замын цагдаагийн гүүрэн гарц буюу Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон, дөрвөн эгнээтэй, 477 метр урт, төмөр бетон гүүрийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан.
Шинэ гүүрт нэр оноож өгөөгүй байсан юм. Харин өнөөдөр болж буй НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэж уг гүүрийг "Олимпын гүүр" гэж нэрлэх шийдвэр гаргасан байна.
Нийслэлд нэгээр нэмэгдсэн уг гүүрийн бүтээн байгуулалтыг Хятад, Монголын 500 гаруй инженер, техникийн ажилтантайгаар “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” гүйцэтгэж, 100 жилийн баталгаа өгсөн юм.
Төслийн нийт төсөвт өртөг 42.38 сая ам.доллар байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
