УИХ-аас тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батласнаар иргэдийн зээлийг нэг удаад тэглэж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн тэтгэврийн зээл олгохыг түр зогсоогоод байв.
Зээлийн хүү нь 1.4 хувь аж. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуульд Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй гэх заалтыг үндэслэн энэхүү зээлийг тус банкнаас гаргахаар болжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Энэ долоо хоногийн Даваа гарагаас эхлэн арилжааны банкуудтай уулзаж зургаа хүртэл сараар тэтгэвэр барьцаалсан зээл олгох асуудлаар ярилцана.
Тэтгэврийн зээл бол цэвэр арилжааны банкны бүтээгдэхүүн. Тиймээс арилжааны банкуудын саналыг сонсоно. Банкуудын арилжааны бүтээгдэхүүн гаргадаг журмаар явах нь зүйтэй болов уу" хэмээж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!