2020/04/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,776.98₮
B30
УЛААНБААТАР
12°
|
-5°
B30
УЛААНБААТАР
16°
|
-2°
B30
УЛААНБААТАР
17°
|
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
-1°
03:00
S31
-2°
04:00
S31
-2°
05:00
S31
-2°
06:00
S31
-3°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°

"Говь-Алтай аймгийн удирдлагууд аль нэг өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 2 сарын 19
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Говь-Алтай аймагт иргэн Б автомашиндаа нас барсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээллийг өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Өнөөдөр өглөө буюу хоёрдугаар сарын 19-ний үүрийн 04 цаг 20 минутын орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.

Дуудлагын дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн, мөн ахлах мөрдөгч нарын ахалсан бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллалаа.

Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Урьдчилсан байдлаар аймгийн Засаг дарга, удирдлагууд болон бусад нэр бүхий субьектүүд аймгийн Засаг даргын газрын аль нэг өрөөнд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. 

Талийгаач Б ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоохоор Шүүх эмнэлэгт задлан шинжилгээг томилон шинжээчийн дүгнэлт гарахыг хүлээж байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар нэгэн байдлаар бүлэг бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурсан асуудал тогтоогдвол цагдаагийн байгууллагаас тухайн хүмүүст хариуцлага хүлээлгэхээр шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм" гэлээ.

x