Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

10,000 төгрөгөөр КИНО БАГЦ сунгаж үзээд цоо шинэ LADA 4*4 автомашинтай болжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 14
Сурталчилгаа

ДДЭШ-ээс нийт хэрэглэгчдийнхээ дунд цоо шинэ ЛАДА автомашины эзэн болох боломжтой “ҮЗ, ЛАДА ХОЖ” хөтөлбөрийг санаачилж, 2019.02.05-наас 2020.02.10-ны өдрийг дуустал 2 сарын хугацаанд хэрэгжүүлсэн юм. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн азтан LADA 4*4  автомашинаа гардан авлаа.

 

В.Лачинцэрэн: /ДДЭШ-ийн хэрэглэгч, LADA 4x4 автомашины азтан/

- Намайг Ванжилийн Лачинцэрэн гэдэг. Хан-Уул дүүргийн 13-р хороонд эхнэр зургаан охин, ээжийн хамт амьдардаг. Азтан болно гэж бодоогүй. Гэрийнхэн маань маш их баяртай байгаа. ДДЭШ-ийн хамт олондоо маш их баярлалаа.

 

- Манайх 2013 оноос хойш ДДЭШ-ийг хэрэглэж байна. Кино сувгуудын багцыг Энгийн багцынхаа хажуугаар сунгачихдаг юм. Азтан болсноо LIVE-аар үзсэн. Манай смарт картны дугаар гараад ирсэн. Маш их баярласан. Сар гарны өмнө бага охиноо өлгийдөн авсан. Энэ жил маш их азтай байна.

 
 

Хөтөлбөрийн хүрээнд LADA 4*4 автомат машины эзнээс гадна  автомат тохируулга бүхий антен, 64GB флаш диск болон ДДЭШ-ийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрхүүдээр Баянхонгор, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Дорноговь, Дорнод, Булган, Сэлэнгэ, Орхон аймгуудаас нийт нийт 32 хэрэглэгч азтан болжээ.

 

ДДЭШ-ийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ДДЭШ дээр гардаг хүүхдийн бүх сувгуудаа 3-р сарын 2 ныг дуустал нийт хэрэглэгчдэдээ үнэгүй болгосон байна. Монгол орны хаанаас ч ДДЭШ-ийн Хүүхдийн кино болон LIVE 900-р сувгаар сурагч багачууд маань ТЕЛЕ хичээлүүдээ хуваарийн дагуу олон давталттайгаар үзэх боломжтой болж байна.

Мөн Монгол улсын Засгийн газраас гаргасан “МОНГОЛ КОНТЕНТОО ДЭМЖИХ” уриалгыг дэмжиж  LIVE 900 сувгаараа  өнгөрсөн онд зохиогдсон МОНГОЛ БӨХИЙН БАРИЛДААН-ууд, хамтлаг дуучдын ТОГЛОЛТ, монгол уран бүтээлчдийн кино, контентуудыг контентуудыг зохиогчийн эрх, албан ёсны зөвшөөрөлтэйгээр хэрэглэгчдэдээ 3-р сарын 2-ныг дуустал ҮНЭГҮЙ үзүүлэхээр болжээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.