Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Богд банкны Дүнжингарав салбар шинээр үүд хаалгаа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Богд банк нь харилцагчиддаа илүү ойртон үйлчлэх, бүтэээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүрэгт шинээр “Дүнжингарав” салбараа нээлээ.

 

“Дүнжингарав” салбар нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “S-MART” оффис, худалдаа үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах бөгөөд харилцагч та банкны бүх төрлийн үйлчилгээг тус салбараас авах боломжтойгоос гадна  худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан уян хатан нөхцөл бүхий  “Худалдааны зээл”-ийг тус салбараас авах боломжтой. 

 

Шинэ салбарын нээлттэй холбоотойгоор 2020 оны 03 сарын  15 -ны өдрийг дуустал хугацаанд бүх төрлийн бизнесийн зээл өргөдлийн хураамжгүй болсон ба дотоодын төгрөгийн картаа үнэ төлбөргүй захиалах боломжтойг дуулгахад таатай байна.

 

Түүнчлэн Улаанбаатар хот болон хүн ам олноор суурьшсан аймаг, дүүргийн иргэддээ Богд банкны үйлчилгээг ойртуулах, банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг таатай нөхцлөөр авах боломжийг бүрдүүлсэн салбар, нэгжүүдийнхээ тоог энэ ондоо нэлээдгүй нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байна.

Үүний зэрэгцээ цахим системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааныхаа функцыг улам хялбаршуулж, банкны бүхий л төрлийн үйлчилгээг зөвхөн нэг аппликейшнээр дамжуулан авах боломжийг олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэх болно.

Богд банкийг сонгон үйлчлүүлсэн харилцагч нартаа баярлалаа.

Богд банк итгэл түгээнэ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.