Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утас даатгалтай боллоо

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Шил шилээ даган гарах шинэ утаснуудын хөгжлөөс хором ч хоцрохгүй дагадаг нэгэн байхад, хуучин утсаа ашиглалтаас гарах хүртэл нь хэрэглэдэг хүн ч олон бий. 2018 оны байдлаар Монгол Улсын 15-60 насны хүн амын 99.6% буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байгаа ба нийт хэрэглэгчдийн 80% буюу 1.7 сая хүн ухаалаг утас ашигладаг гэсэн тооцоо гарчээ.

АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар ухаалаг утас хэрэглэгчдийн дийлэнх нь утсаа 2 жил тутам шинэчилдэг ба харьцангуй цөөн хувь буюу 2-3% нь л шинэ утас зах зээлд гарах бүрт утсаа шинэчилдэг гэсэн байна. Харин ашиглалтын хугацааны гар утсанд тохиолддог хамгийн түгээмэл гурван эрсдэл нь дэлгэцийн гэмтэл (16%), ус чийгний эрсдэл (8%) болон хулгай (5%) байсан байна.

 

Эрсдэлийн шалтгаануудыг авч үзвэл гар утсаа газарт унагах эрсдэл хамгийн өндөр байдаг аж. Мэдээж энэ тохиолдолд хамгийн түрүүнд гэмтэх зүйл бол утасны дэлгэц.

 

Гэтэл гар утасны дэлгэц солих зардал нь утасны марк моделиос хамаарч үндсэн үнийн дүнгийн 35-50%-тай тэнцэхүйц байдаг гэдгийг та мэдэх үү? Ялангуяа сүүлийн үед гарсан шинэ утасных бүр ч үнэтэй тусдаг. Иймд, салбартаа ухаалаг утасны борлуулалтаараа тэргүүлэгч Smart Store төв Мандал Даатгал ХК-тай хамтран шинээр борлуулагдаж буй ухаалаг утас бүрээ дэлгэцийн даатгалаар хамгаалууллаа.

Smart Store-оос авсан ухаалаг утас бүр 6 сарын хугацаатай дэлгэцийн даатгалтай бөгөөд энэ хугацаанд дэлгэцэнд ямар нэгэн эвдрэл, гэмтэл гарвал албан ёсны гэрээт засварын газраар даатгалын компани дэлгэцийн үнийн дүнгийн 70%-г хариуцан бүрэн солиулах боломжтой. Та хүсвэл даатгалын хугацаагаа 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.

Иймээс, та гар утсаа шинэчлэх талаар бодож байгаа бол  заавал ДААТГАЛТАЙ утас сонгоорой.

Smart Store дэлгүүрийн хаяг:

  1. Чингэлтэй дүүрэг, Урт цагааны уулзвар, Pearl Tower 1 давхарт
  2. Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, 19А-С, Shangri-La centre 3 дархарт
  3. Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 12-р хороолол, Токиогийн гудамж-23, Имарт Чингис салбар
  4. Баянгол дүүрэг, 13-р хороо, Ард Аюушийн өргөн чөлөө, Имарт Хороолол салбар
  5. Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил, Их монгол улсын гудамж 71, Имарт Хан-Уул салбар.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.