Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

LCC INTERNATIONAL UNIVERSITY бакалавр, магистрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр 2020

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

LCC ОЛОН УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Европын Холбооны гишүүн орон Литви улсын LCC Олон Улсын Их Сургуульд Бакалавр, Магистр зэргээр сургалтын тэтгэлэгтэй суралцахыг урьж байна.  LCC Олон Улсын Их Сургууль нь 1991 онд үүсгэн байгууллагдсан бөгөөд АНУ-д магадлан итгэмжлэгдсэн, либераль арт боловсролын системтэй тус их сургуульд дэлхийн 53 орны оюутнууд суралцаж байна.  Сургалтын хөтөлбөр, хичээл нь 100% Англи хэл дээр явагддаг.

Оюутнуудын 72% нь  солилцооны хөтөлбөрөөр АНУ, Европын Холбоо болон БНХАУ, Гүрж, Индонез, Өмнөд Солонгос гэх мэт орнуудын 200 гаруй их дээд сургуулиудад нэг семестр болон нэг жил суралцдаг. Хичээлээс гадуур оюутныг хөгжүүлэх 20 гаруй клубүүд, 9 гаруй манлайлалын хөтөлбөртэй. 2000 гаруй төгсөгчтэй ба төгсөгчдийн сэтгэл ханамж 93%, ажил эрхлэлт 84% ба үлдсэн хувь нь дэлхийн өөр улс орнуудад боловсролын зэрэг ахиулан суралцаж байна.

Суралцах чиглэл:

Бакалавр зэргээр: Олон улсын бизнесийн удирдлага, Орчин үеийн сэтгүүл зүй, Англи хэл ба Уран зохиол, Олон улсын харилцаа, Сэтгэл судлал, Шашин судлал

Магистр зэргээр:  Олон улсын менежмент, TESOL буюу Англи хэл заах арга зүй

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн маягт
  • Англи хэлний тестийн оноо (бакалавр түвшинд TOEFL iBT 61, IELTS 6.0 бол магистр түвшинд TOEFL iBT 100, IELTS 7.0)
  • Сүүлийн 3 жилийн дүнгийн голч

Сургалтын тэтгэлэг:

  • 42-100% сургалтын төлбөрөөс чөлөөлдөг
  • 20 гаруй төрлийн санхүүгийн туслалцаа
  • Нийт оюутануудын 65% нь санхүүгийн туслалцаа сургуулиас авдаг
  • Нэгдүгээр курсээр элсэн суралцах оюутнуудад зориулсан 16 төрлийн сургалтын тэтгэлэгтэй
  • 10 оюутан тутмын 8 нь санхүүгийн хэрэгцээнд үндэслэсэн тусламжийг сургуулиас авдаг.

Материал хүлээж авах хугацаа: 2020 оны 4-р сарын 15

 

ЗУНЫ АНГЛИ ХЭЛНИЙ ИНСТИТУТ:

Англи хэлээ сайжруулан түвшингээ дээшлүүлэх хүсэлтэй оюутан сурагчидад  зориулсан зуны сургалт ба бүртгэл хаах эцсийн хугацаа 4 дүгээр сарын 1.

  • 2020 оны 7-р сарын 6-наас 7-р сарын 24
  • 28 жилийн туршлагатай
  • Англи хэлний 12 түвшингээр сургалт явуулна
  • Гурван долоо хоног, өдөрт 6 цагийн хичээл

ЛИТВИ УЛСЫН ТУХАЙ:

1990 онд Зөвлөлт систем задран бие даасан улс болохоо зарласнаас хойш Ардчилсан системийг амжилттай хэрэгжүүлж буй Европын Холбооны улс бөгөөд Шенгений орнуудын нэг. Дэлхийн Эдийн Засгийн Форумын Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 137 орноос 41т эрэмблэгдсэн.

Литви улсын Клайпедиа хот нь Балтийн Тэнгисийн эрэг дагуу оршдог бөгөөд LCC их сургууль маань энэхүү хотод байрладаг. 2019 оны тооллогоор 2.8 сая хүн амтай. Мөнгөн тэмдэгт нь евро. Нэгэн сонирхолтой баримт дурьдахад зуны улиралд нар Литвид үүрийн  4:00 цагт мандаж орой 23:00 цагт жаргадаг.

Одоогоор нэг ч Монгол оюутангүй тус их сургуульд  Монгол Улсаа төлөөлөн суралцах анхны Монгол оюутан болж тус сургуулийн түүхэнд нэрээ бичүүлээрэй.

БОЛОВСРОЛЫН ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ ТАНД БОЛОН ТАНЫ ХҮҮХДЭД ТУСАЛЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ.

 

Холбоо барих:

Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв

СБ дүүрэг 8-р хороо Оюутны гудамж МКМ-24-р байр 1-р давхар

FB: EARCMongolia, www.lcc.ltУтас 8906-6941 Цахим шуудан; Odonchimeg@earcmn.org 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.