Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

СИРКЛ К 2019 онд улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд ААН-үүдээ манлайлсан компаниудын нэгээр шалгарч төлбөрийн баримтын өсөлтөөр тэргүүллээ

ikon.mn
2020 оны 2 сарын 10
Сурталчилгаа

Монгол Улсын төсвийн орлого 2019 онд 700 тэрбум төгрөгөөр давж биелэхэд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж Сангийн сайд Л.Хүрэлбаатар хамгийн их НӨАТ-ын баримт хэвлэсэн арав гаруй бизнес эрхлэгчид, иргэдээ хүлээн авч, талархалын бичиг, дурсгалын мөнгөн зоосны хамтаар гардуулан өглөө.

 

Монголын хамгийн анхны олон улсын конвенинс сүлжээ дэлгүүрийн франчайз эрхийг эзэмшигч “Сиркл Чейн” ХХК-ийн хамт олон нь 2019 онд өмнөх онтой харьцуулсан НӨАТ-ын баримтын ӨСӨЛТӨӨР нэгдүгээрт шалгарч Сангийн яамнаас талархал хүртлээ.

“Сиркл Чейн” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Баттулга “2019 онд улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэх, НӨАТ-ыг бүртгэлжүүлэх үйлсэд ААН-үүдээ манлайлсан үндэсний компаниуд дундаас Сиркл К компани өсөлтөөрөө тэргүүлж, Монгол орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулан ажилласанд маш их баяртай байна. Цаашид бид улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд олон талаар хувь нэмрээ оруулж, хичээн ажиллах болно” гэлээ.

 

“Сиркл К”-ийн Монгол дахь мастер франчайз эрхийг эзэмшигч “Сиркл Чейн” ХХК 2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсад анхны салбар дэлгүүрээ албан ёсоор нээж Монголд анхны 24 цагийн үйл ажиллагаатай конвенинс дэлгүүрийг танилцуулж байсан бол 2019 оны арваннэгдүгээр сард "Магнай Трейд" ХХК болон "Сиркл Чейн" компаниудын стратеги түншлэлийн хүрээнд Монголд анх удаа шатахуун түгээх станцын олон улсын конвениенс дэлгүүрийн үйлчилгээ нэвтэрсэн билээ.

 

Америк стандартын хот дог, Итали үрийн шинэхэн кофе, таны яаралтай хэрэгцээнд шаардлагатай бүхий л бүтээгдэхүүнийг Сиркл К.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.