Өнөөдөр/02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Уг иргэн нь нэгдүгээр сарын 30-нд Шилийн гол аймгаас Эрээн-Замын-Үүд боомтоор дайрч ирсэн бөгөөд өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн аж.
Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах өгүүлэмжтэй. Хамт байсан хавьтлын 10 гаруй хүнд мөн тандалт судалгаа хийж байгааг яамнаас мэдээлж, нэг дор олноороо цуглахгүй байхыг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!