Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Байршил тогтоогч төхөөрөмжүүдэд Монгол орны газрын зургийг суулгалаа

ikon.mn
2020 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Онцгой байдлын байгууллагын гамшиг, ослын үед ашигладаг Garmin загварын 40 гаруй байршил тогтоогч төхөөрөмжүүдэд “Инженер геодези” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд 4 сая гаруй төгрөгийн үнэ бүхий Монгол орны газрын зургийг үнэ төлбөргүй суулгаж хүлээлгэн өгчээ.

Байршил тогтоогч төхөөрөмжүүдэд 21 аймаг, сумдын авто замын сүлжээ, орон нутгийн чанартай зам харилцаа, газар орны нэр, төв суурин газрын барилгажилтын 2d зураглал зэргийг багтаасан хамгийн сүүлийн үеийн газрын зургийг суулгаснаар гамшгийн голомтод түргэн шуурхай хүрч, эрэн хайх, аврах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах нөхцөл боломжоор хангагдлаа.

Мөн “Инженер геодези” ХХК-ийн зүгээс байршил тогтоогч төхөөрөмжүүдэд газрын зургийн шинэчлэлт хийх талаар богино хэмжээний сургалтыг зохион байгуулж цаашид нэмэлтээр хөгжүүлсэн газрын зургийн шинэчлэлтийг суулгах мэдлэг чадварыг алба хаагчдад эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.