Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

Интернэт датанд зарцуулах мөнгөө хэрхэн хэмнэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Юнител групп Монгол улсын өнцөг булан бүрээс өндөр хурдны интернэтээр хангагч "Гэр интернэт" үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэдэг. Тус үйлчилгээ нь дэд бүтэц, шилэн кабель шаардахгүйгээр зөөврийн компьютер, ухаалаг утсыг интернэтээр хангадаг билээ.

Цагаан сарыг тохиолдуулан Юнител групп гэр интернэт хэрэглэгчдэдээ зориулсан цэнэглэлтийн эрхүүдийг худалдаанд гаргаад байна. Та эдгээр эрхүүдийг худалдан авснаар урт хугацаанд маш их дата, мөнгө хэмнэх бөгөөд гар утас, компьютер дээр дата хэмнэх аргуудыг ташрамд нь хүргэе.

 

Дата "шахдаг" аппликейшн ашигла

Орчин үеийн веб браузер болон аппликейшнүүд технологийн дэвшлийг ашиглан датаг шахаж байна. Датаны хэрэглээг багасгаснаар ашиглах килобайт бүрд хэмнэлт хийнэ гэсэн үг юм. Жишээ нь та бидний сайн мэдэх интернэт хөтөч Google Chrome ухаалаг датаны системтэй бөгөөд таны хүссэн үед дата хэмнэж чадна гэсэн үг юм. Орчин үеийн аппликейшнүүд дата шахах горимыг өргөнөөр ашигладаг болсон тул шинэ программ суулгах бүрдээ тус горим байгаа эсэхийг шалгаж заншаарай.

 

Wi-Fi ашигла

Бидний ухаалаг төхөөрөмжүүд 2 төрлөөр интернэт хүлээн авдаг. Гар утас болон утасгүй сүлжээгээр. Гар утасны датаны хураамж хэрэглээнээс шалтгаалдаг тул өөрсдөө ч мэдэхгүй өндөр дүнтэй хэрэглээ хийх тохиолдол цөөнгүй. Тиймээс хаана ч явж байсан тухайн газрынхаа утасгүй интернэт буюу Wi-Fi-г ашиглаж заншаарай. Энэ нь маш их мөнгө хэмнэх болно.

 

Дуугаа татаж аваад сонс

Орчин цаг дууны стриймингийн томоохон платформууд ар араасаа гарч ирсээр байна. Энэ нь хүссэн дуугаа хүссэн газраасаа сонсож болох гайхалтай нөхцөлийг бүрдүүлэн өгч байгаа ч нөгөө талаасаа маш их дата "идэх" аюултай. 

Сүүлийн үеийн утаснууд дор хаяж 32GB-ын багтаамжтай гардаг болсон шүү дээ. Энэ нь таны дуртай бүх дууг багтаахад хангалттай хэмжээ гэсэн үг. Тиймээс датанд зарцуулах мөнгөө хэмнэхийг хүсвэл Wi-Fi-тай газар дуугаа татаад, сонсож заншаарай

 

Аппликейшнүүдийн автомат шинэчлэлтийг зогсоо

Заримдаа бидний гар утас, компьютер, аппликейшнүүдийн хамгийн сүүлийн үеийн хувилбаруудыг бидэнд ч "мэдэгдэхгүйгээр" татан, суулгаж байдаг. Энэ үед зөвхөн дата гүйгээд зогсохгүй утасны цэнэг ч дагаад багасаж байдаг билээ. Иймд тохиргоо руугаа ороод автомат шинэчлэлтийн горимыг унтраагаарай 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.