Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/31-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмийн сан, бөөний төвүүдэд амны хаалт борлуулах үнээ нэг түвшинд барьж ажиллах мэдэгдэл хүргүүлээд байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас/ШӨХТГ/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/890483068046382/

ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэг "Ойрын өдрүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлье. Амны хаалт, ариутгагч бодисын нөөц дууссан, үнэ нэмэгдсэн асуудлаар хяналт шалгалт хийлээ.

278,000 ширхэг амны хаалтыг импортоор оруулж ирсэн байна. "Мөнхийн тун" компани 1 дүгээр сарын 20-иос хойш хоногт 35,000 орчим амны хаалт үйлдвэрлэж байна. Амны хаалт нийт хүн амын хэрэгцээг хангаж чадахааргүй байна.

Өрсөлдөөний хуулийг зөрчиж амны хаалтын үнийг өсгөх гээд хадгалаад байсан зөрчил илрээгүй.

Төрийн захиргааны байгууллагууд аливаа нэг ААН-д давуу эрх олгохыг хуулиар хориглодог. Энэ талаар ЭМЯ-нд зөвлөмж хүргүүлсэн. Гэхдээ онцгой нөхцөлд төрөөс зохицуулалт хийхийг хориглохгүй.

Амны хаалт болон ариутгагч бодис импортлогчдод төрөөс дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байгаа. Импортын зөвшөөрлийг шуурхай олгохыг үүрэг болгож байгаа.

"Мөнхийн тун" компани 1 дүгээр сарын 23-наас эхлээд амны хаалтны жижиглэнгийн үнийг 300, бөөний үнийг 90 байсныг 150 болгосон байсан. Иймд өөрийн бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх шаардлага хүргүүллээ.

ШӨХТГ-ын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д амны хаалтны үнэ өндөр байна гэх мэдээлэл маш ихээр ирж байгаа. Эмийн сан, бөөний төвүүдэд өөрийн нөөц бололцоогоор амны хаалтаа борлуулах, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр үнээ нэг түвшинд барьж ажиллах мэдэгдлийг хүргүүлээд байна" гэв.

Амны хаалт болон гар ариутгагчийн талаар иргэд гомдол, санал хүсэлтээ хэлэхдээ эмийн сангийн нэр, хаягийг тодорхой өгч байх хэрэгтэй

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "1284 дугаарт ирсэн 204 хэрэглэгчийн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн. Үүнээс 90 гаруй хэрэглэгчээс амны хаалт, ариутгагч бодисын талаар гомдол ирсэн.

Хэрэглэгчийн гомдлын дагуу эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийлээ.

Эдгээр байгууллагуудын нөөц дууссантайгаар холбоотой амны хаалтны хомсдол үүссэн байсан.

Шалгалтын үеэр Метромалл дэлгүүрт байрлах Моносын эмийн санд хэдэн төгрөгний үнэтэй, ямар амны хаалт зараад байгаа нь тодорхойгүй зөрчил илэрсэн. Эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд гарч буй зөрчлийг арилгуулж байна.

Түүнчлэн хэрэглэгчид тухайн бараа бүтээгдэхүүнийхээ талаар мэдээлэл өгөхгүй байна гэсэн гомдол ирж байгаа. 

Утаа шүүх амны хаалт, нян бактерийг шүүх амны хаалт зэргээр зориулалт, шинж чанарыг иргэдэд тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Бүх байгууллагын түвшинд амны хаалтыг үнэгүй тараах зэргээр анхаарч ажиллаж байна.

Амны хаалт болон гар ариутгагчийн талаар иргэд гомдол, санал хүсэлтээ хэлэхдээ эмийн сангийн нэр, хаягийг тодорхой өгч байх хэрэгтэй".